| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/03297/И |
| Дугаар | 307/ШШ2025/02323 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 307/ШШ2025/02323
| 2025 оны 12 сарын 01 өдөр | Дугаар 307/ШШ2025/02323 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/03297/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоотод оршин суух, Б******* овогт Н*******гийн М******* /утас: *******/-гийн нэхэмжлэлтэй,
О.Т*******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Н.М*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.И******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Н.М******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие О.Т*******тэй үерхэж цаашид хамт амьдралаа холбон гэсэн үгэнд итгэж дотно харилцаатай байх үедээ жирэмсэн болсон. Намайг хүүхдээ 4 сартай жирэмсэн байхад хаяад явсан. Би хүү Ц*******ийг 2018 оны 01 сарын 18-ны өдөр төрүүлж өөрөө овоглосон. Эмнэлгээс гарч ирээд хүүхэд төрсөн гэж утсаар ярихад очиноо гэж хэлээд ирээгүй. Сүүлд манай ээж бас холбогдож ярьсан боловч хүүхдээ гээд ерөөсөө ирээгүй. Хүү М.Ц******* нь төрсөн эцгээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй боловч төрсөн эцэг нь хүүтэйгээ нэг ч удаа уулзаагүй. Энэ хүнд хариуцлагыг нь үүрүүлэх гэхээр хаана амьдардаг болох оршин суух хаягийг нь мэдэхгүй байдлаас болоод эрхээ хамгаалуулж шүүхэд өнөөдрийг хүртэл нэхэмжлэл гаргаж чадахгүй хохирч байна. О.Т******* нь УБ хот Сонгинохайрхан дүүрэгт байдаг сураг байдаг.
Иймд Б******* овогт О*******ын Т******* /РД: /-ийн одоо амьдарч байгаа оршин суух хаягийг олж тогтоолгосны дараа шүүхэд хүүхдийн тэтгэмж тогтоолгох шаардлага гаргах хүсэлтэй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Н.М******* нь О.Т*******г эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Хүсэлт гаргагч Н.М******* нь ... Намайг хүүхдээ 4 сартай жирэмсэн байхад хаяад явсан. Би хүү Ц*******ийг 2018 оны 01 сарын 18-ны өдөр төрүүлж өөрөө овоглосон. Эмнэлгээс гарч ирээд хүүхэд төрсөн гэж утсаар ярихад очин гэж хэлээд ирээгүй. Сүүлд манай ээж бас холбогдож ярьсан боловч хүүхдээ гээд ерөөсөө ирээгүй. Хүү М.Ц******* нь төрсөн эцгээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй боловч төрсөн эцэг нь хүүтэйгээ нэг ч удаа уулзаагүй. Энэ хүнд хариуцлагыг нь үүрүүлэх гэхээр хаана амьдардаг болох оршин суух хаягийг нь мэдэхгүй байдлаас болоод эрхээ хамгаалуулж шүүхэд өнөөдрийг хүртэл нэхэмжлэл гаргаж чадахгүй хохирч байна... гэж тайлбарлаж байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрх нь Н.М*******д үүссэн бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр О.Т******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.
Иймд регистрийн дугаартай Б******* овогт О*******ын Т*******г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа хийхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар регистрийн дугаартай Б******* овогт О*******ын Т*******г эрэн сурвалжлуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар О.Т*******г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. О.Т*******гийн хаяг болон хаана байгааг нь тодруулсны эцэст хүсэлт гаргагч Н.М*******гийн хаягаар мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА