| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/03225/И |
| Дугаар | 307/ШШ2025/02321 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 307/ШШ2025/02321
| 2025 оны 12 сарын 01 өдөр | Дугаар 307/ШШ2025/02321 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:307/2025/03225/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ****** тоотод оршин суух, Б******* овогт Б*******ийн Н******* /утас: *******/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.И******* оролцов.
(Хүсэлт гаргагч нь хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.Н******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие нь 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Дархан-Уул аймгийн Авто машин механизмын баазад жолоочоор, 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 1994 оны 08 сарын 15-ны өдрийг хүртэл *******-д авто машины жолоочоор тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын нэг цэгийн үйлчилгээний байцаагчийн тодорхойлолт, иргэний үнэмлэх, Дархан-Уул аймгийн Төрийн Архивын тодорхойлолт, №261931 дугаартай хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
3. Шүүхийн журмаар Б.Эрдэнээс гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.Н*******ийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч Б.Н******* нь Дархан-Уул аймгийн Авто машин механизмын баазад жолоочоор 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд, *******-д авто машины жолоочоор 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 1994 оны 08 сарын 15-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заажээ.
4. Хүсэлт гаргагч Б.Н******* нь ажилд орсон, гарсан тушаал байхгүй үндэслэлээр шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
5. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан №261931 дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон гэрч Б.Эрдэнийн өгсөн ... Б.Н******* нь 1990 оноос 1992 он хүртэл Дархан хотын Барилгын үйлдвэрийн нэгдлийн харьяа Автомашин механизмын баазад ажиллаж байгаад 1992 оноос Дархан хотын Нийгэм ахуйн барилга угсралтын конторт жолоочоор ажиллаж байсан санагдаж байна. Хугацааг нарийн сайн санахгүй байна. Б.Н******* нь даргын жолооч хийдэг байсан. Тухайн үед дарга Дашням гэж хүн байсан юм... гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.
6. Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч Б.Н*******ийг Дархан-Уул аймгийн Авто машин механизмын баазад жолоочоор 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд, *******-д авто машины жолоочоор 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 1994 оны 08 сарын 15-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, Б.Н*******ийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Б******* овогт Б*******ийн Н*******ийг Дархан-Уул аймгийн Авто машин механизмын баазад жолоочоор 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд, *******-д авто машины жолоочоор 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 1994 оны 08 сарын 15-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА