| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/03127/И |
| Дугаар | 307/ШШ2025/02244 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 307/ШШ2025/02244
| 2025 оны 11 сарын 25 өдөр | Дугаар 307/ШШ2025/02244 | Дархан-Уул аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 318/2025/03127/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** байрлах, И н БЗГ ХХК /утас *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоотод оршин суух, С******* овогт Б*******ийн А******* /утас: *******/-д холбогдох,
941,586 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч И н БЗГ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...941,586 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.А******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Б.А******* 941,586 төгрөгийг 12 сарын 05 болон 12 сарын 15-нд 2 хувааж өгөхөөр болов. Нэхэмжлэлийн шаардлагад маргах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч И н БЗГ ХХК нь хариуцагч Б.А*******д холбогдуулан 941,586 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Хариуцагч Б.А******* нь ...941,586 төгрөгийг 2025 оны 12 сарын 05 болон 2025 оны 12 сарын 15-нд 2 хувааж төлнө. Нэхэмжлэлийн шаардлагад маргах зүйлгүй гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.
4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,149 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13,574.5 төгрөг, төрийн сангийн орлогоос 13,574.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар И н БЗГ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.А*******д холбогдох 941,586 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага 941,586 төгрөгийг 2025 оны 12 сарын 05 болон 2025 оны 12 сарын 15-ны өдрүүдэд 2 хувааж төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,149 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13,574.5 төгрөг, төрийн сангийн орлогоос 13,574.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА