| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 309/2025/02109/И |
| Дугаар | 309/ШШ2025/01526 |
| Огноо | 2025-12-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 309/ШШ2025/01526
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Нийслэлийн ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
******* би тээврийн удирдах газрын даргын 1990 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 120 дугаар тушаалаар хэсэгт дагалдан жолоочоор ажилд орсон бөгөөд намайг 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс жинхлэн жинхэнэ жолоочоор томилон ажиллуулсан. Миний бие ар гэрийн шалтгаанаар Улаанбаатар хот руу шилжих болсноор 1991 оны 12 дугаар сард автобусны жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Намайг ажиллаж байсан талаар 1982 онд нээсэн миний хөдөлмөрийн дэвтэрт маань бичээстэй байгаа болно. Гэтэл , Үндэсний төв архиваас шүүлгэсэн боловч ******* баримтуудыг шилжүүлээгүй байна гээд тушаал нь олдохгүй байгаа учир шүүхээр тогтоолгох шаардлагатай байна. Иймд намайг хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн огноо буюу 1990 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ******* хэсэгт жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” хүсэлт гаргасан бөгөөд ажиллаж байх үеийн тушаалууд архивт байхгүйгээс зайлшгүй шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоос өөр байдлаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, тайлбар, түүний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
2. *******ын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
3. Үндэсний төв архивын 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 690 дугаартай тодорхойлолт
4. Дорнод аймгийн архивын тасгийн 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаартай албан бичиг болон шүүхээс нэхэмжлэгч *******тай хамт ажиллаж байсан гэх , нарын “******* нь 1990-1991 онд автобус баазад жолоочоор ажиллаж байсан” талаар мэдүүлсэн гэрчийн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтын шаардлага хангасан бичгийн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг нотолсон үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж шинжлэн судлав.
Хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх бичгийн баримтуудаар нэхэмжлэгч ******* нь 1990 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд ******* хэсэгт жолоочоор ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.3-т зааснаар нэхэмжлэгч Цэцээ гүн овогт Зинагийн Батжаргал ()-г 1990 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд ******* хэсэгт жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР