| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 309/2025/02032/И |
| Дугаар | 309/ШШ2025/01571 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 309/ШШ2025/01571
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр би,
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 716,556.62 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* 2024 оны 10 дугаар 12-ны өдөр 2192014 тоот ******* үйлчилгээний гэрээг байгуулж 530,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2192014 тоот ******* гэрээний үүрэгт үндсэн зээлд 506,180 төгрөг, үндсэн хүүнд 194,779.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 15,597 төгрөг, шимтгэлд 0.0 төгрөг, нотариатын төлбөрт 0.0 төгрөг, нийт 716,556.62 төгрөгийг *******гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* миний бие 716,556.62 төгрөгийн зээлийн төлж барагдуулна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 716,556.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 716,556.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 716,556.62 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,747.36 төгрөгийн 50 хувь болох 10,873.68 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 10,873.68 төгрөгийг, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 10,873.68 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК /РД: *******/-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ШҮҮГЧ Э.ХОСБАЯР