Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 312/шш2026/00009

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, Чандмань баг, 7-р хороолол, 7-4 тоотод байрлах, ******* таун ХХК /РД: *******, утас: *******/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, Чандмань баг, 7-7-02 тоотод оршин суух, ******* хутагт овогт *******ийн ******* /РД: *******, утас: /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц хөлслүүлэх гэрээг цуцалсныг тогтоолгож, 4,954,402 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* таун ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нь шүүхэд хариуцагч А.*******т холбогдуулан Орон сууц хөлслүүлэх гэрээг цуцалсныг тогтоолгож, 4,954,402 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон болно.

 

1.Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ Манай компани нь ******* аймаг ******* сум, Чандмань баг 7-р хорооллын зарим орон сууцнуудыг иргэдэд хөлслүүлэх, худалдах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. А.******* нь манай компани орон сууцыг 2023 оноос хойш хөлсөлж байгаа ба харилцан тохиролцсоны үндсэн дээр 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр "Орон сууц хөлслөх гэрээ"-г шинэчилж байгуулсан. Тус гэрээгээр ******* аймаг, ******* сум, Чандмань баг 7-р хороолол 07 дугаар байрны 02 тоотод байрлах 1 давхрын 45 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэг сарын 800,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцож, сар бүрийн 01-ний өдөр төлбөрөө төлөхөөр болсон. Мөн гэрээний 2.8-д зааснаар ус, дулаан цахилгаан/хэрэглээний зардал/ ашигласны төлбөрийг сар бүрийн 10-ны дотор хөлслүүлэгчид төлөхөөр тохиролцсон. Гэтэл хөлслөгч А.******* нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж оус дулаан, цахилгааны төлбөр болон орон сууц хөлсөлсний төлбөрийг 4-5 сарын хугацаанд төлөлгүй хугацаа хэтрүүлсэн. А.******* төлөлгүй хугацаа хэтэрсэн орон сууц хөлсөлсний төлбөр, орон сууцны хөлс төлөхгүй хугацаа хэтрүүлсэн хоногийн тооцоог дэлгэрэнгүй бодов.

 

Үүнд:

Огноо

Ус, дулаан, цахилгааны төлбөр

Орон сууцны хөлс төлбөр

Хугацаа хэтэрсэн нийт хоног /2025.10.20 хүртэл/

Нэг хоногийн алданги /0.5%/

Нийт алданги

Алданги гүйцэтгээгүй үүргийн 50%-аар тооцвол

1

2024.09

74,716

 

 

 

 

 

2

2024.10

93,976

 

 

 

 

 

3

2024.11

100,606

 

 

 

 

 

4

2024.12

113.181

 

 

 

 

 

5

2025.01

102,676

 

 

 

 

 

6

2025.02

97,033

 

 

 

 

 

7

2025.03

65,848

300,000

233

1500

349,000

150,000

8

2025.04

91,145

800,000

202

4,000

808,000

400,000

9

2025.05

97,818

800,000

157

4,000

628,000

400,000

10

2025.06

67,403

800,000

141

4,000

564,000

400,000

 

 

904,402

2,700,000

 

 

2,349,000

1,350,000

 

Гэрээний 5.3-д зааснаар А.******* нь орон сууцны хөлсийг төлөх үүргийг хугацаанд нь биелүүлээгүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцсон болно.

 

Дээрх хугацаанд нь төлөлгүй хугацаа хэтрүүлсэн орон сууцны хөлс төлбөр 2,700,000 төгрөг, алданги 1,350,000 төгрөг, ус, дулаан, цахилгааны төлбөр 904,402 төгрөг, нийт 4,954,402 төгрөгийг А.*******аас гаргуулж, "Орон сууц хөлслүүлэх гэрээ" цуцалсныг тогтоож өгөхийг хүсье.... гэж тайлбарладаг.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

Нэг талаас ******* таун ХХК, нөгөө талаас А.******* нар 2024 оны 10 сарын 01-ний өдөр Иргэний хуулийн 181 дүгээр зүйлийн 181.4, 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5, 294, 296, 300, 301, 302, 309 дүгээр зүйлд заасныг баримтлан ******* аймгийн ******* сум, Чандмань баг 7-р хороолол 07 дугаар байрны 02 тоотод байрлах 1 давхарын 45 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэг сарын 800,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцож, сар бүрийн 01-ний өдөр төлбөрөө төлөхөөр тохиролцож Орон сууц хөлслүүлэх гэрээ-г байгуулжээ.

Талууд гэрээгээр тохиролцсон үйл баримтын талаар маргаагүй болно.

Орон сууц хөлслүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.8-д Хөлслөгч нь энэ гэрээний 2.7-д заасан цахилгаан, дулаан, хэрэгцээний халуун, хүйтэн ус, хэрэглэсэн бохир ус зайлуулсан төлбөр болон орон сууц өмчлөгчдийн холбооноос тогтоосон төлбөрөө сар бүрийн 10-ны дотор хөлслүүлэгч ******* таун ХХК-ийн Хаан банкны 5028504013 дугаартай дансанд бэлэн болон бэлэн бусаар төлнө. Дээрх хугацааны дотор төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хожигдсон хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэж тохиролцжээ.

4.Дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч ******* таун ХХК, хариуцагч А.******* нарын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар орон сууц хөлслөх гэрээ байгуулагджээ. Хариуцагч А.******* нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй байна. Хариуцагч нь 2025 оны 03, 04, 05, 06, сарын орон сууц хөлсөлсний төлбөр, гэрээгээр тохиролцсон хэрэглээний төлбөрөө төлөөгүй нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч А.******* нь 2025 оны 10 сарын 31-ний өдөр нэхэмжлэлийг гардан авч, эрх, үүрэгтэйгээ танилцсан хэдий ч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан боломжит хугацаанд буюу 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн байна./ шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хуудас/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иймд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагч А.*******аас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 4,954,402 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* таун ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч ******* таун ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,420 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.*******аас улсын тэмдэгтийн хураамж 164,420 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч А.*******аас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 4,954,402 гаргуулж нэхэмжлэгч ******* таун ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* таун ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,420 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.*******аас улсын тэмдэгтийн хураамж 164,420 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* таун ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 10 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.БАТТУЛГА