| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/03189/И |
| Дугаар | 312/шш2026/00015 |
| Огноо | 2025-12-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 312/шш2026/00015
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: *****************ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****************-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,047,119.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *********** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч **************** нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу ****************** дугаартай зээл 328 хоног, хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал 93001-56139 дугаартай зээлэнд үндсэн зээлийн үлдэгдэл 2,783,377.19 төгрөг, зээлийн хүү 1,128,700.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 103,541.72 төгрөг, нийт 4,015,619.03 төгрөг, Т***************-ийн зүгээс зээлдэгч ************* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч ************* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд талуудын хооронд байгуулсан ********** дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, ************ дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 2,783,377.19 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,128,700.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 103,541.72 төгрөг, нотариатын зардалд төгрөг, бүгд 4,047,119.03 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч **************с гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ************ шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие **************** ХХК-аас 4,047,119.03 төгрөгийн зээл авсан нь үнэн. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************ нь хариуцагч ************ холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 4,047,119.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ************** нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 4,047,119.03 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаар тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ***************ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,704 төгрөгийн 50 хувь болох 39,852 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *********** 39,852 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *************-ийн Зээлийн гэрээний үүрэгт 4,047,119.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *************** хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *************-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,704 төгрөгөөс болох 39,852 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *************39,852 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *****************-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА