Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 312/шш2026/00017

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,

Нэхэмжлэгч: ***************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **********-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 35,105,510.89 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *************** нь манай компанитай 2022 оны 9 сарын 2-ны өдөр ************** дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч ************** цахимаар гаргасан хүсэлтийн дагуу *******аппликейшнаас 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ************* зээлийн дансны дугаартай, 600,000 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй /зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3,5 хувийн хүүтэй байхаар/, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн *********** дансанд, 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр *********** зээлийн дансны дугаартай, 2,436,000 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй /зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5% хүүтэй байхаар/, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн ************* дансанд, 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ********* зээлийн дансны дугаартай, 1,800,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ************* банкны тоот дансанд, 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ***************6 зээлийн дансны дугаартай, 5,340,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3,55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ************8 банкны тоот дансанд, 2025 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр ***************** зээлийн дансны дугаартай, 3,900,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3, 55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн банкны тоот дансанд, 2025 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр зээлийн дансны дугаартай, 7,500,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3,55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн банкны тоот дансанд, 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр зээлийн дансны дугаартай, 3,000,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн банкны тоот дансанд, 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 7100080529 зээлийн дансны дугаартай, 2,350,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3,55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн банкны тоот дансанд, 2024 оны 7 дугаар сарын 6-ны өдөр зээлийн дансны дугаартай, 4,390,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3,6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн банкны тоот дансанд, 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 7100025285 зээлийн дансны дугаартай, 3,500,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3,6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 10 сарын 13-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд 2025 оны 3 дугаар сарын 24-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 600,000 төгрөг, шимтгэл 0.00, үндсэн хүү 0.00, нэмэгдүүлсэн хүү 29,342.47 төгрөг, нийт 629,342.47 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 24-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл: 2,436,000 төгрөг, шимтгэл 0.00, үндсэн хүү 0.00, нэмэгдүүлсэн хүү 119,130.42 төгрөг, нийт 2,555,130.42 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 18-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,619,999.22 төгрөг, шимтгэл 40,499.99 төгрөг, үндсэн хүү 309,442.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,703.76 төгрөг, нийт 2,020,645.01 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 16-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 5,339,999.64 төгрөг, шимтгэл 0.00, үндсэн хүү 1,034,584.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,712.36 төгрөг, нийт 6,394,296.69 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 11-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 3,620,608.83 төгрөг, шимтгэл 0.00, үндсэн хүү 739,496.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 17,566.51 төгрөг, нийт 4,377,672.29 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 6-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл: 6,993,894.87 төгрөг, шимтгэл 0,00, үндсэн хүү 1,428,479.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,916.78 төгрөг, нийт 8,456,290.73 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 1-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,799,997.83 төгрөг, шимтгэл 44,999.95 төгрөг, үндсэн хүү 242,333.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,039.41 төгрөг, нийт 2,123,371.15 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,754,900.52 төгрөг, шимтгэл 0.00, үндсэн хүү 339,998.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,887.01 төгрөг, нийт 2,105,786.27 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 6-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 3,256,776.16 төгрөг, шимтгэл 0.00, үндсэн хүү 412,441.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,395.43 төгрөг, нийт 3,676,613.29 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 17-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 2,444,711.01 төгрөг, шимтгэл 0.00, үндсэн хүү 309,600.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,550.68 төгрөг, нийт: 2,759,862.57 төгрөг. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал нотариатын зардал 6,500 төгрөг. Иймд хариуцагч М.ас нийт 35,105,510.89 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие М. нь ББСБ ХХК-аас 35,105,510.89 төгрөгийн зээл авсан. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч М.д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 35,105,510.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М. нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 35,105,510.89 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаар тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,478 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.ас 166,739 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн Зээлийн гэрээний үүрэгт 35,105,510.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М. хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч  ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,478 төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.ас 166,739 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ББСБ ХХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ   Д.БАТТУЛГА