2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2026/01068

 

  2026        01         19                                     191/ШШ2026/01068

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам би,

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* *******, ******* *******, 5 давхар, 510 тоотод байрлах, “******* ******* *******” ХХК /РД-*******/-ний нэхэмжлэлтэй,

иргэн А.Быг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлттэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А-н Б нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 0******* сарын 14-ны өдөр 7110133734 тоот цахим зээлийн гэрээг байгуулж, 9,200,000 төгрөгийн зээлийг сарын 2.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авсан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг 34 хоног биелүүлээгүй тул шүүхийн журмаар нийт зээлийн гэрээний үүрэгт  10,549,274.13 төгрөгийг гаргуулахаар харьяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч харьяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны 11-р сарын 20-ны өдрийн 197/ШЗ2025/77695 тоот захирамжаар хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй болох нь засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Аийн Быг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ /хх-1/.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “******* ******* *******” ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч А.Быг эрэн сурвалжлуулах иргэний хэрэг хянагдаж байгаа билээ. Шүүхийн ажиллагааны явцад хариуцагчийн гэрийн хаяг тодорхойлогдож, хариуцагчийн ээж нь гардаж авсан тул эрэн сурвалжлах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ /хх-27/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* *******” ХХК нь иргэн А.Быг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан /хх-1/.

 

2. “******* ******* *******” ХХК-нийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан эрх, үүрэг хэрэгжүүлэх бүрэн эрхийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10/13525 дугаар итгэмжлэлээр төлөөлөгч Б.Эт хоёр жилийн хугацаатай олгосон байна /хх-3/.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2 дахь хэсэгт “энэ хуулийн 133 дугаар зүйлд заасан хэргийг шүүх хүсэлт гаргасан этгээд, холбогдох хуулийн этгээд, иргэнд мэдэгдсэний үндсэн дээр тэдний хүсэлтийн дагуу хянан шийдвэрлэнэ” гэж заасан тул А.Быг эрэн сурвалжлуулахтай холбоотой хүсэлтийг шийдвэрлэхэд тухайн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг Шүүхийн тамгын газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахимаар авахад аймаг, сум, баг, гэх хаягийн лавлагаа гарсан бөгөөд тухайн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “А ээж” гэж гардан авсан байна /хх-19-20/.

 

4. Тиймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь А.Бын оршин суугаа хаягаа тодорхой болсон үндэслэлээр тухайн иргэнийг эрэн сурвалжлуулах хүсэлтээсээ татгалзсан хүсэлтийг гаргаж байна /хх-27/.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах эрхтэй” гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж тус тус зохицуулсан.

 

6. Иймд хүсэлт гаргагчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь иргэн А.Быг эрэн сурвалжлуулах хүсэлтээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 35,100 төгрөгийг гаргуулан ******* ******* ******* ХХК /РД-*******/-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                                Д.ЯНЖИНДУЛАМ