| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/03076/И |
| Дугаар | 307/ШШ2025/02221 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 307/ШШ2025/02221
| 2025 оны 11 сарын 24 өдөр | Дугаар 307/ШШ2025/02221 | Дархан-Уул аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/02408/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ****** байрлах, М******* ******* ******* /утас *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоотод суух, Б******* овогт Ц*******ын Г******* /утас *******/-д холбогдох,
1,656,788 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1,656,788 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ц.Г******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Ц******* овогтой Г******* би М******* *******-ын нэхэмжилсэн 1,656,788 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагатай маргах зүйлгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М******* ******* ******* нь хариуцагч Ц.Г*******д холбогдуулан 1,656,788 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Хариуцагч Ц.Г******* нь ...1,656,788 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагатай маргах зүйлгүй болно гэх тайлбарыг ирүүлсэн байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.
4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,459 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 20,729.5 төгрөг, төрийн сангийн орлогоос 20,729.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
6. Тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 сарын 20-ны өдрийн 307/ШЗ2025/09692 дугаартай Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжаар 2025 оны 11 сарын 24-ний өдрийн 14:00 цагт товлосон бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанаас өмнө шүүхэд ирүүлсэн болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул тус хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзэж тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 сарын 20-ны өдрийн 307/ШЗ2025/09692 дугаартай Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар М******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, Ц.Г*******д холбогдох 1,656,788 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,459 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 20,729.5 төгрөг, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 20,729.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М******* ******* *******-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 сарын 20-ны өдрийн 307/ШЗ2025/09695 дугаартай Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжийг хүчингүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА