| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0752/Э |
| Дугаар | 1205 |
| Огноо | 2018-08-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Цэнд-Аюуш, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 1205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,
Улсын яллагч М.Цэнд-Аюуш,
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б холбогдох 1706 02285 0819 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Х аймагт 19 оны дугаар сарын -ны өдөр төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эмээ, эх, 2 дүүгийн хамт Хэнтий аймгийн Б сумын дүгээр баг, дугаар гудамжны тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн дүгээр хороо, тоотод түр оршин суудаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх Э.Б /РД:
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Э.Б нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Мөнхболдтой маргалдан улмаар нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Бын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Мөнхболдын өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 01-ний шөнө 00 цаг өнгөрч байхад өөрийн ах М.Болдбаатартай хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхад үл таних гурван залуу урдаас алхаж байгаад намайг мөрөлсөн бөгөөд жоохон хүүхдүүд байхаар нь яаж байнаа дүү нар гэхэд эрүүлжүүлэгдсэн залуу миний зүүн нүд рүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.19-21/,
“... Зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, зовхи зүүн хацрын зулгаралт гэмтэлийг Билгүүнтамир нэг удаа цохиход үүссэн, харин бусад гэмтэл нь унахад үүссэн бөгөөд тархи доргилт гэмтэл нь Билгүүнтамирт цохиулсаны улмаас үүссэн. Надад Билгүүнтамираас нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд ямарч гомдолгүй, миний хохирол болох 300,000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх.132/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Л.Магсаржавын өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 01-ний шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз нарын хамт явж байгаад хажуугаар гарсан нэг ахыг мөрлөөд гарчихсан. Тэгтэл нөгөө мөрөлсөн ах яагаад мөрлөөд гарав гээд над руу дайраад барьж авах үед би цааш зугатаах гэж байгаад нүүрээрээ газар унахдаа хацраа зулгалсан. Тэр үед Билгүүнтамир ах ирээд шууд нөгөө ахын нүүрэн тус газар нь цохисон. Нөгөө ах унаад босч ирээд Билгүүнтамир ахыг хөөгөөд сүүлдээ хоорондоо учраа олъё гэж хэлэхээр нь Билгүүнтамир ах яваад очсон чинь бариад цагдаад дуудлага өгөөд эрүүлжүүлэхэд очсон...” гэх мэдүүлэг /хх.22/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12459 дугаартай дүгнэлтэд:
“1. М Мөнхболдын биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын зөөлөн эдийн цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, зүүн өвдөгний зулгаралт, дагз, зүүн гарын 5 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн тохой цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Бын яллагдагчаар өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 01-ний шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз нартайгаа явж байгаад хашааны буланд бие засаад эргээд харсан бужигнаад юу болоод байгаа нь мэдэгдэгдэхгүй байсан. Тэгтэл Магсаржав гүйж байгаад унаад нүүр нь халцарчихсан байхаар нь үл таних ах дээр очоод нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгтэл надад цохиулсан ах над руу дайрахаар нь би зугатаагаад цааш явсан чинь нөгөө ах эр хүн шиг надад цохиулаад яв гэхээр нь би найз Лхагважавын хамт яваад очсон чинь намайг цохиогүй цагдаад барьж өгч эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.83/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Б.Ундармаагийн өгсөн: “... Уг гэмтэлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжгүй, хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зулгаралт гэмтэлүүд нь 1 удаагийн цохиулах үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой, хөнгөн зэргийн гэмтэл байна. Энэ нь унах үед үүсэхгүй, бусад гэмтэлүүд нь тус тусдаа мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтэлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх.130-131/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Э.Б нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Мөнхболдтой маргалдан улмаар нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Мөнхболдын өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 01-ний шөнө 00 цаг өнгөрч байхад өөрийн ах М.Болдбаатартай хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхад үл таних гурван залуу урдаас алхаж байгаад намайг мөрөлсөн бөгөөд жоохон хүүхдүүд байхаар нь яаж байнаа дүү нар гэхэд эрүүлжүүлэгдсэн залуу миний зүүн нүд рүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.19-21/,
“... Зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, зовхи зүүн хацрын зулгаралт гэмтэлийг Билгүүнтамир нэг удаа цохиход үүссэн, харин бусад гэмтэл нь унахад үүссэн бөгөөд тархи доргилт гэмтэл нь Билгүүнтамирт цохиулсаны улмаас үүссэн. Надад Билгүүнтамираас нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд ямарч гомдолгүй, миний хохирол болох 300,000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх.132/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Л.Магсаржавын өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 01-ний шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз нарын хамт явж байгаад хажуугаар гарсан нэг ахыг мөрлөөд гарчихсан. Тэгтэл нөгөө мөрөлсөн ах яагаад мөрлөөд гарав гээд над руу дайраад барьж авах үед би цааш зугатаах гэж байгаад нүүрээрээ газар унахдаа хацраа зулгалсан. Тэр үед Билгүүнтамир ах ирээд шууд нөгөө ахын нүүрэн тус газар нь цохисон...” гэх мэдүүлэг /хх.22/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12459 дугаартай дүгнэлт /хх.26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Бын яллагдагчаар өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 01-ний шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз нартайгаа явж байгаад хашааны буланд бие засаад эргээд харсан бужигнаад юу болоод байгаа нь мэдэгдэгдэхгүй байсан. Тэгтэл Магсаржав гүйж байгаад унаад нүүр нь халцарчихсан байхаар нь үл таних ах дээр очоод нүүрэн тус газар нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.83/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Б.Ундармаагийн өгсөн: “... Уг гэмтэлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжгүй, хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зулгаралт гэмтэлүүд нь 1 удаагийн цохиулах үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой, хөнгөн зэргийн гэмтэл байна. Энэ нь унах үед үүсэхгүй, бусад гэмтэлүүд нь тус тусдаа мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтэлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх.130-131/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Э.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул Э.Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.
Э.Б нь хохиролд 300,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч М.Мөнхболд нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Э.Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Э.Б эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Э.Б оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, Э.Б оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
5. Хохирогч М.Мөнхболд нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, Э.Б нь хохиролд 300.000 төгрөг нөхөн төлсөн, энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР