Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 307/ШШ2025/02192

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 307/ШШ2025/02192

Дархан-Уул аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/03110/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ****** тоотод байрлах, С******* и******* ББСБ ХХК /утас *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоотод оршин суух, Б******* овогт Э*******ын У******* /утас *******/-т холбогдох,

 

2,463,688.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С******* и******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... 2,463,688.26 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Э.У******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Э******* овогтой У******* нь С******* и*******-н нэхэмжилж байгаа дүн 2,463,688.26 төгрөгийг төлж барагдуулна. Миний бие төлөх хугацаа нь 12 сараас 26 оны 2 сар хүртэл төлж барагдуулна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц******* хариуцагчийн хариу тайлбарыг мэдэгдэхэд зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С******* и******* ББСБ ХХК нь хариуцагч Э.У*******т холбогдуулан 2,463,688.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч Э.У******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,463,688.26 төгрөгийг 2025 оны 12 сараас 2026 оны 02 сар хүртэл хугацаанд төлж барагдуулах тайлбар ирүүлсэнтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцаж, зөвшөөрсөн байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар дээрх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар 54,369 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 27,184.5 төгрөг, төрийн сангийн орлогоос 27,184.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар С******* и******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.У*******т холбогдох 2,463,688.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч хариуцагч Э.У******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,463,688.26 төгрөгийг 2025 оны 12 сараас 2026 оны 02 сар хүртэл хугацаанд төлж барагдуулах тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,369 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 27,184.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 27,184.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С******* и******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА