Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 307/ШШ2025/02229

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 307/ШШ2025/02229

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2023/00856/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоотод оршин суугаа, Б******* овогт Г*******ын С*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, ****** тоотод оршин суугаа, З******* овогт Э*******ын Н*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 106,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.С*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д*******, Ө.Ө*******,

Хариуцагч Э.Н*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нар оролцов.

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Барбалд овогт Г*******ын Г.С*******, З******* овогт Э*******ын Э.Н******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Н.Х, 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Н.Б, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Н.Б, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Н.С нарыг эх Г.С*******гийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Н.Б, Н.Б, Н.С нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Н.Хыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Н*******гээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т тус тус зааснаар 9,000,000 төгрөгийн үнэ бүхий 9 тооны үхэр, 2 сая төгрөгийн үнэ бүхий 2 тооны адуу, 58,500,000 төгрөгийн үнэ бүхий 390 тооны бог мал, 7,000,000 төгрөгийн үнэ бүхий улсын дугаартай Hyandai porter маркийн машин, 30,000,000 төгрөгийн үнэ бүхий Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот газрыг тус тус хариуцагч Э.Н*******гийн эзэмшил, өмчлөлд үлдээж, хариуцагч Э.Н*******гээс 88,750,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У.С*******д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.С******* нь Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл гаргуулах нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлөгдвөл зохих төлбөрөөс улсын тэмдэгтийн хураамж тооцож 186,482 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын улсын бүртгэлийн байгууллагад улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Тод даалгасугай.

10. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА