| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/03038/И |
| Дугаар | 307/ШШ2025/02425 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 307/ШШ2025/02425
| 2025 оны 12 сарын 11 өдөр | Дугаар 307/ШШ2025/02425 | Дархан-Уул аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/03038/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоотод оршин суух, З овогт Ш*******ийн З******* /утас *******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоотод оршин суух, Х******* овогт Ж*******ы Э******* /утас *******/-д холбогдох,
Хувийн сууц болон газрын өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг гарган өгч улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.З******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний газар, хувийн сууцыг миний бие өмчлөгч нь болохыг тогтоож, хариуцагчаас өмнөх эрхийн гэрчилгээг гарган өгч улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ж.Э******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Ж******* овогтой Э******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргах зүйл байхгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.З******* нь хариуцагч Ж.Э*******д холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний газар, хувийн сууцыг миний бие өмчлөгч нь болохыг тогтоож, хариуцагчаас өмнөх эрхийн гэрчилгээг гарган өгч улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Хариуцагч Ж.Э******* нь Миний бие Ж******* овогтой Э******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргах зүйл байхгүй болно гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.
4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 71,475 төгрөг, төрийн сангийн орлогоос 71,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Ш.З*******гийн нэхэмжлэлтэй, Ж.Э*******д холбогдох Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний газар, хувийн сууцыг миний бие өмчлөгч нь болохыг тогтоож, хариуцагчаас өмнөх эрхийн гэрчилгээг гарган өгч улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.Э******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 71,475 төгрөг, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 71,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ш.З*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА