| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0233/э |
| Дугаар | 483 |
| Огноо | 2018-06-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 483
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
Улсын яллагч П.Ганбаатар,
Шүүгдэгч Н.Бумцэнд /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Равдан тойн овогт Нямдаваагийн Бумцэндэд холбогдох эрүүгийн 1809020860497 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын кадастр мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газарт Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэст мэргэжилтэн ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж 17 дугаар байр 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Равдан тойн овогт Нямдаваагийн Бумцэнд, /РД:ЙЭ91012016/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Н.Бумцэнд нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Замын цагдаагийн албаны урд талын автобусны буудлын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц.Аръяадоржийг нийтийн Тээврийн үйлчилгээнд явсангүй гэх шалтгааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Бумцэнд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
Эрүүгийн 1809020860497 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Н.Бумцэнд нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ажлын Чинсанаа, Үүлэнсолонго нартай бааранд орж 2 шил архи уусан. Тэгээд нэг мэдэхэд тасарчихсан автобусан дотор шалан дээр хэвтэж байсан. Тэгээд миний дээрээс хүн дарчихсан байхаар нь “бууя” гэхэд “Цагдаа дуудчихсан” гэж хэлээд миний дээрээс босоогүй. Тэгээд цагдаа ирээд эрүүлжүүлэхэд орсон. Би тухайн хүнтэй маргалдаж гэмтэл учруулсан байна лээ. Миний санаж байгаагаар автобусанд ороод “Сонгино явах уу” гээд тухайн үед автобусны жолоочтой маргалдаж цохилцож байснаа санаж байна. Тэр хүнд би гэмтэл учруулсан гэж бодож байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Аръяадоржийн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…үл таних согтуу хүн автобусанд орж ирээд “яв” гэхээр нь “явахгүй” гэхэд жолоочийн суудал хэсэг рүү очоод араа оролдоод байхаар нь болиулах гэхэд над руу дайраад барьж байсан балаараа хатгах гээд байсан. Тэгээд төмөр цаг барьж байгаад миний толгой руу цохиод байсан. Тэгээд би дарж унагаагаад цагдаа дуудсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,
Гэрч А.Лхагважаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Бумцэнд ажлын урд машин тавьдаг зогсоолын хажууд согтуу явж байсан бөгөөд “хаашаа явах гэж байгаа юм бэ” гэж асуухад хариулах чадваргүй, биеэ авч явах чадвар муу байсан. Ингээд согтуу байсан учраас гэр рүү нь хүргэж өгөх санаатай түүнийг машинд суулгаад явж байхад орилж хашгираад байсан. Тэгээд Замын цагдаагийн газар руу эргэдэг уулзвар дээр ирэхэд “эгчээ би энд буулаа” гээд машинаас үсрээд буучихсан. Тэгээд би гэртээ харьсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дүгээр хуудас/,
Гэрч Т.Хайдавноровын “...2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр надад хэлэхдээ дүүргийн газрын албаны найз нартайгаа хамт архи уусан. Хамт ажилладаг эгч маань хуучин амьдарч байсан Замын Цагдаагийн орчим буулгасан байсан. Тэгээд хүнтэй маргалдаад эрүүлжүүлэгдсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Гэрч Ч.Дүүрэнжаргалын “...шөнө 02 цагийн үед оройтож ирсэн. Яагаад оройтов гэхэд Замын Цагдаагийн тэнд автобусандаа байж байхад нэг согтуу хүн агсан тавьсан гэж хэлсэн. Ц.Арьяадоржийн хүзүү нь улайчихсан, баруун нүдний доор хөхөрсөн, зүүн гар нь хатгагдсан сорвитой, цээжин дээр нь мөн адил хатгагдсан сорвитой, чих нь улайчихсан ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹5241 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Н.Бумцэнд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 42 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/, Н.Бумцэндын Хаан банкны дансны дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Бумцэнд нь согтуурсан үедээ 2018 оны 4 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дугаар хорооны Замын Цагдаагийн албаны урд талын автобусны буудлын орчим Ц.Арьяадоржийг нийтийн тээврийн үйлчилгээнд явсангүй гэх шалтгааны улмаас маргалдан улмаар биед нь хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь “зүүн чих, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхи, зүүн сарвуу, хүзүүний цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Н.Бумцэндийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Аръяадоржийн мэдүүлэг, гэрч Т.Хайдавноров, Ч.Дүүрэнжаргал нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5241 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Бумцэндэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Н.Бумцэндийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, архидан согтуурсан үедээ хохирогчтой зүй бус харьцсан, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Н.Бумцэнд нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч болон өөрийнх нь мэдүүлэг, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэлээр тогтоогдсон ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болохыг тэмдэглэв.
Хохирогч Ц.Аръяадоржоос “...2018 оны 6 сарын 19-ний өдөр намайг зодсон Бумцэндээс хохирлын 280.000 төгрөгийг хүлээн авсан, гомдол, санал байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Бумцэндэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Н.Бумцэндэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна