Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 489

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Улсын яллагч С.Мөнхгэрэл,  

Шүүгдэгч Э.Баясгалан /өөрөө өөрийгөө өөмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиад Боржигон овогт Энхболдын Баясгаланд холбогдох эрүүгийн 1809000000491 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч  энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, менежмент, санхүүгийн мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 120 мянгат 22 дугаар байрны 30 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хиад Боржигон овогт Энхболдын Баясгалан /РД:УЗ90031875/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Э.Баясгалан нь 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Метромолл” дэлгүүрийн орчим насанд хүрээгүй хохирогч Э.Гарьдмагнайгийн эзэмшлийн 72.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг “яриад өгье” гэж хуурч “тагнуулын ажил хийж байна, нэг хүн мөрдөж байгаа юм” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас буурал групп” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт 10.000 төгрөгийн барьцаанд тавьж залилсан гэмт  хэрэгт  холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Баясгалан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв…” гэв.

Эрүүгийн 1809006490230 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Э.Баясгалан нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би жаахан халамцуу 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн үед Соёл Урлагийн их сургуулийн ойролцоо ардын эрхийн тал руу явж байтал 13-16 орчим насны эрэгтэй хүүхэд явж байхаар нь дуудаад эхлээд нэлээн юм ярьж алхаж байгаад Ардын эрхийн ломбард руу дөхөж ирээд худлаа, худлаа юм ярьж байгаад “чи гар утсаа 10.000 төгрөгөөр тавьчих” гэж хэлээд ломбард руу дагуулж ороод гар утсыг нь өөрийнхөө иргэний үнэмлэхийн лавлагаагаар 10.000 төгрөгийн барьцаанд тавиад бичгийг нь нөгөө хүүхдэд өгч “өөрөө гар утсаа аваарай” гэж хэлээд явсан. Тэгээд мөнгөөр нь би архи уугаад дуусгачихсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

                 Насанд хүрээгүй хохирогч Э.Гарьдмагнай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...тэр миний гар утсыг өөрийн нэрээр, РД-ийн дугаараа хэлээд 10.000 төгрөгөөр барьцаанд тавьчихаад яваад өгсөн…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/

 

                 Гэрч О.Баттөмөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...тухайн гар утсыг Энхболд овогтой Баясгалан гэх хүн барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

 

              Гэрч Э.Болорсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Орой 21 цагт гэртээ ирээд манай хүү Гарьдмагнай нь намайг Метромоллын урд талд явж байхад нэг ах ирээд “утсаар чинь ах нь яаралтай ярих хэрэгтэй байна” гэж хэлээд миний гар утсыг халаасандаа хийгээд явчихсан. Тэгээд араас нь дагаад явахад 4 дүгээр дэлгүүрийн ойр орчмын ломбардаар гар утсыг тавих гээд явсан ба тэр залуу нь манай хүүхдийг бичиг баримтаа гаргаад ир гэхэд нь манай хүү би насанд хүрээгүй бичиг баримт байхгүй гэж хэлсэн байсан. Тэгэхэд тэр залуу нь энэ Хас буурал групп нэртэй ломбардад манай хүүхдийн гар утсыг 10.000 төгрөгөөр барьцаанд тавиад явсан байсан. Тэгээд энэ залууг явсаны дараа манай хүү 10.000 төгрөгөөр гар утсаа авах гээд очиход хүүний мөнгө 2000 төгрөг авчир гэж хэлсэн байсан. Тэгээд манай хүү орой гэртээ ирээд энэ талаараар надад хэлсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

           Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд:

           “…Тус хэргийн гэрч “Хас буурал” ломбардны эзэн гэрч Ожмаагийн Баттөмөрөөс цагаан өнгийн харагдах байдал бүрэн бүтэн, ажиллагаа хэвийн гадуураа гялгар уутанд хийж скочдон улбар шар өнгийн цена 120 гэсэн бичиглэлтэй наалддаг цаасан дээр Баяасаа гэж гараар бичсэн бичиглэлтэй самсунг галакси эс-3 мини маркын гар утсыг хураан авч тус хэргийн насанд хүрээгүй хохирогч Э.Гарьдмагнайд хүлээлгэн өгөв…” гэжээ /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоолоор:

-“…Эрүүгийн 1809000000491 дугаартай ¹120 дугаартай ломбардын бичгийг эд мөрийн баримтаар тооцов…” гэжээ /хх-ийн 5 дугаар хуудас/

 

Хөрөнгийн үнэлгээний  тайлан:

-“… Samsung s3 маркийн гар утас 72000 төгрөг…” гэжээ /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

“Хас буурал групп” ХХК-ийн баримт /хх-ийн 6 дугаар хуудас/, Э.Баясгалангийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33 дүгээр хуудас/, Э.Баясгалангийн бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 34 дүгээр хуудас/,  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Баясгалан нь 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Метромолл” дэлгүүрийн орчим насанд хүрээгүй хохирогч Э.Гарьдмагнайгийн эзэмшлийн 72.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг эс3 маркийн гар утсыг “яриад өгье” гэж хуурч “тагнуулын ажил хийж байна, нэг хүн мөрдөж байгаа юм” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон улмаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас буурал групп” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт 10.000 төгрөгийн барьцаанд тавьж залилсан болох нь шүүгдэгч Э.Баясгалан шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Э.Гарьдмагнайгийн мэдүүлэг, гэрч О.Баттөмөр, Э.Болорсүрэн нарын мэдүүлэг, эд зүйл хураан авч хүлээлгэн өгёөн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Баясгаланд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Э.Баясгаланг бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон шударга байх ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай санаа, зорилготой, зөв зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Э.Баясгаланд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов.

Хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Э.Гарьдмагнай түүний хууль ёсний төлөөлөгч Э.Болорсүрэн нарын бичгээр гаргасан хүсэлтэд “…миний бие хохирлын “Галакси 3” маркийн гар утсыг хүлээн авсан тул цаашид гомдол саналгүй…” гэжээ /хх-ийн 46 дугаар хуудас/ гэсэн тул шүүгдэгч Э.Баясгалан нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Э.Баясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Баясгалан нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.