2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/07826

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 22 191/ШШ2025/07826

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,

 

Нэхэмжлэгч: ............. тоот хаягт оршин суух, Р.Г /РД:000000000/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............. тоот хаягт байрлах, С ХХК /РД:00000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрт 10,217,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Г шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Миний бие Р.Г нь С ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 10,217,700 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Удаан хугацаагаар хөдөө явж биеэ эмчлүүлэх шаардлагатай болсон тул шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураар татгалзаж байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Г нь С ХХК-д холбогдуулан үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрт 10,217,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Р.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураар татгалзсан байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 89,217.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Г-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025.05.08-ны өдөр төлсөн 178,435 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.С ХХК-д холбогдох үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрт 10,217,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Р.Г-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 89,217.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Г-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025.05.08-ны өдөр төлсөн 178,435 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА