| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0233/э |
| Дугаар | 491 |
| Огноо | 2018-06-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Халиун, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 491
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч Э.Халиун,
Шүүгдэгч Л.Чинзориг /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Лхагваагийн Чинзоригт холбогдох эрүүгийн 1809008130353 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1964 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Жавхлант суманд терсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй /хэрэгт холбогдох үедээ Хүүхдийн төв номын санд жижүүрээр ажиллаж байсан/, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 17 дугаар гудамжны 141 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Сартуул овгийн Лхагваагийн Чинзориг /РД: ЧЛ64020710/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Л.Чинзориг нь 2018 оны 02 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дзвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүүхдийн төв номын сан”-д жижүүрээр ажиллаж байхдаа номын сангийн агуулахад нэвтэрч боть буюу 3 ширхэг "Монголын музейн шилдэг үзмэрийн дээжис" нэртэй номыг хулгайлж бусдад 210000 төгрогийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Чинзориг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..." гэв
Эрүүгийн 1809008130353 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Л.Чинзориг нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Миний бие Хүүхдийн төв номын санд 9 жил харуулаар ажилласан. Би 2018 оны 02 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө хонож үүрэг гүйцэтгэж байхдаа склад руу орж дахин 3 ширхэгтэй 1 боть музейн үзмэр нэртэй өмнө нь авсан номыг авч маргааш нь Улсын их дэлгүүрийн тэр хавьд явж байгаад настай эгчид 100.000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
Хохирогч Д.Оюунбилэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны сүүлээр номын тооцоо хийхэд 38 иж бүрдэл ном алга болсон байсан. Тиймээс номын өрөөнд камер байрлуулаад хянаад яваад байсан. Хамгийн сүүлд 2018 оны 2 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө жижүүр Чинзоригийн ээлжин дээр 1 иж бүрдэл ном алга болсон. 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 09 цагаас 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг хүртэл жижүүр Л.Чинзориг гарч үүрэг гүйцэтгэсэн. “Азийн сан” гэж байгууллага яамтай гэрээгээр тус өрөөнд байрлаж байгаад 4 жилийн өмнө гарсан. Тэр үед гал усны аюулаас сэргийлэх үүднээс нэг түлхүүр нь жижүүр дээр байдаг. “Азийн сан” тэр өрөөнөөс гарсанаас хойш тэр өрөөг складны зориулалтаар ашиглаж байсан. Монгол Музейн шилдэг үзмэрүүд 1, 2, 3 гэсэн боть ном нь 210.000 төгрөгийн үнэтэй ном алга болсон. Л.Чинзориг нь камерын бичлэг дээр 3 ширхэг ном авч байгаа нь нотлогдсон учраас Л.Чинзоригоос 3 ширхэг номны мөнгө болох 210.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,
Гэрч С.Тунгалаг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр манай ажлын складанд байсан 3 ширхэг ном алга болсон байсан болохоор намайг захирал Оюунбилэг утсаар дуудсан юм. Тэгээд ажил дээр ирэхэд камерын бичлэг үзүүлсэн. Үзэхэд манай жижүүр Л.Чинзориг нь склад руу орж 3 ширхэг ном хулгайлан гарч байгаа бичлэг байсан. Нэг ширхэг номны үнэ нь 70.000 төгрөгийн үнэтэй Монголын музейн шилдэг үзмэрүүд гэсэн ном байгаа. Нийтдээ 210.000 төгрөгийн хохирол учирчихаад байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-9 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоолд:
“...хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг цэнхэр өнгийн сидиг эд мөрийн баримтаар тооцов...” гэжээ /хх-ийн 26 дугаар хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:
“...22:46:49-д гаднаас Л.Чинзориг орж ирээд төмөр хаалтыг онгойлгож цааш номын тавиуруудтай хэсэг рүү орсоноор бичлэг дуусав. 22:47:41-т Л.Чинзориг хоёр гартаа ном тэврэн анх орсон хаалгын хэсгээр гарч хаалгыг нь буцааж хаагаад хяналтын камерын хэсгээс гарч явсанаар бичлэг дуусав. 23:47:40-23:47:45-ын хооронд Л.Чинзориг доош хагас суун баруун гар талын шалан дээрээс том А-4 орчим хэмжээтэй цэнхэр өнгийн хатуу хавтастай ойролцоогоор 250-300 хуудастай 3 ширхэг номыг давхарлаж тавин улмаар 23:48:04-д номнуудыг давхарлаж бариад өрөөнөөс гарахаар явж байгаа харагдсанаар бичлэг дуусав...” гэжээ /хх-ийн 27-30 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан:
-“...”Монголын музейн шилдэг үзмэрүүд” ном 210.000 төгрөг...” гэжээ /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 10-13 дугаар хуудас/, гэрч Г.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/, Л.Чинзоригийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 54 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 57-58 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Л.Чинзориг нь 2018 оны 02 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дзвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүүхдийн төв номын сан”-д жижүүр, харуулаар ажиллаж байхдаа тус номын сангийн тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч "Монголын музейн шилдэг үзмэрүүд" нэртэй боть буюу 3 ширхэг номыг хулгайлж бусдад 210.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгч Л.Чинзоригийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Оюунбилэгийн мэдүүлэг, гэрч С.Тунгалагийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцогдсон хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчээс “Хүүхдийн төв номын сан”-нд байх тусгайлан хамгаалсан өрөөнд нэвтэрч эд хөрөнгийг нууцаар авсанаа хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас тухайн байгууллагын эд хөрөнгө алдагдсаныг мэдүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэгт хэрэг болсон газарт шүүгдэгч нь өрөөнд хадгалагдаж байсан 3 ширхэг ном авсан нь камерын бичлэгт тусгагдаж, тухайн эд хөрөнгөд хөрөнгийн үнэлгээ хийлгэж хохирогчид бага хэмжээний хохирол учирсаныг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Чинзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Л.Чинзоригыг бусдын эд хөрөнгийг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэний улмаас бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Шүүх шүүгдэгч Л.Чинзоригыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй болохыг тэмдэглэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Л.Чинзориг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэхь хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээгээр ял оногдуулах боломжтой гэж үзэж түүнд 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шүүх шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч Д.Оюунбилэгээс “...Л.Чинзориг нь манай байгууллагын хохирлыг төлж барагдуулсан тул цаашид манай байгууллагын зүгээс ямар нэгэн санал гомдолгүй тул хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү …” гэсэн тул шүүгдэгч Л.Чинзоригийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хадгалж, 5 ширхэг түлхүүрийг зохих байгууллагад шилжүүлж, шүүгдэгч Л.Чинзориг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.