2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 193/ШШ2026/00112

 

 

2026 01 13

 193/ШШ2026/00112

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,,, овогт ын /РД:/ холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 24,910,132.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г. *******-тай 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/58004240 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ, БГХ/58004240 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 30,000,000 төгрөгийг жилийн 19 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Г. нь зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 6,800,841.4 төгрөг, зээлийн хүү 4,055,573.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,781.5 төгрөг нийт 10,864,196.3 төгрөгийг төлсөн. Зээлдэгч Г. гэрээнд заасан үүргээ зөрчиж 159 хоногийн хугацаа хэтэрсэн. Иймд зээлдэгч Г.оос үндсэн зээлийн төлбөр 23,199,158.6 төгрөг, зээлийн хүү 1,672,356.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,617.5 төгрөг нийт 24,910,132.2 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* нэхэмжилсэн 24,910,132.2 төгрөгийн зээлийг бүрэн төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.т холбогдуулан 24,910,132.2 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлага 24,910,132.2 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,501 төгрөгийн 50 хувь буюу 141,251 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 141,251 төгрөгийг улсын орлогоос, 141,251 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч ******* -д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Г. нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн 24,910,132.2 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,501 төгрөгийн 50 хувь буюу 141,251 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 141,251 төгрөгийг улсын орлогоос, 141,251 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА