Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 309/ШШ2026/00011

 

 

 

МОНГОЛ УЛ*******ЫН НЭРИЙН ӨМНӨӨ*******

Дорнод аймаг дахь *******ум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* гэх газарт оршин суух, *******гийн ын хүсэлттэй,

            “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Нэхэмжлэгч: *******

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие тэтгэвэрт гарах зорилгоор шүүхэд хандсан юм. Би 1970 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн бөгөөд миний төрсний гэрчилгээ дээр миний овгийг ******* гэж бичсэн байдаг. Гэтэл 1988-1990 оныг хүртлэх хугацаанд цэргийн алба хаасан батлах дээр миний төрсөн эцэг нэрийг бичсэн нь тэтгэвэрт гарахад хүндрэл үүсээд байна. Мөн цэргийн албанаас халагдаж ирээд өөрийн эхнэр ******* 1990-2000 он хүртэл хугацаанд маллаж байсан. Улмаар мал маллаж байсан үеийнхээ лавлагааг Дорнод аймгийн архивын тасгаас авахад мөн миний овгийг гэж буруу бичсэн байна. Иймд *******гийн намайг 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хааж байсныг, мөн 1990 оноос 2000 оныг дуустал хугацаанд эхнэр ******* хамт мал маллаж байсан үйл явдлыг тус тус тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭ*******ЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд “Ажиллаж байсан байдлаа  тогтоолгох тухай” хүсэлт гаргасан бөгөөд цэргийн батлах, малчнаар ажиллаж байсан үеийн лавлагаа дээр миний эцгийн нэрийг гэж буруу бичигдсэн байх тул зайлшгүй шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоос өөр байдлаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

1.  Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, тайлбар, түүний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

2.    *******ын цэргийн батлах хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

3.    Иргэний үнэмлийн лавлагаа нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

4.    Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт

5.    *******ын төрсний бүртгэлийн лавлагаа

6.    Гэрч , Г.*******айнбаяр мэдүүлсэн гэрчийн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтын шаардлага хангасан бичгийн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг нотолсон үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж шинжлэн судлав.

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Тугчин овогт *******гийн ()-г 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хааж байсныг, 1992 оноос 2000 оныг дуустал хугацаанд эхнэр хамт мал маллаж байсан үйл явдал тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч Тугчин овогт *******гийн ()-г 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хааж байсныг, 1992 оноос 2000 оныг дуустал хугацаанд эхнэр хамт мал маллаж байсан үйл явдлыг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Э.ХО*******БАЯР