| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2026/00014/И |
| Дугаар | 193/ШШ2026/00117 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Даатгал, Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 193/ШШ2026/00117
| 2026 01 14 | 193/ШШ2026/00117 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******, ******* газар /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,од байрлах, ХХК /РД:/ холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,296,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХХК Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг тус тус зөрчин 2018 оны 04 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарыг дуустал нийт 1,296,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр, авлага үүсгэсэн. Иймд 1,296,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* газар хариуцагч ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр, авлага 1,296,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээс бичгээр тайлбар гаргасан тайлбартаа хариуцагч ХХК нь 1,296,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч ******* газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 17,827 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч ХХК нэхэмжлэгч ******* газрын нэхэмжилсэн 1,296,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгдөх тул хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 7,827 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА