| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0259/э |
| Дугаар | 501 |
| Огноо | 2018-06-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | К.Еркебулан, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 501
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч К.Еркебулан,
Хохирогч С.Цэцэг
Шүүгдэгч Д.Даваасүрэн /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Дөрвөлжингийн Даваасүрэнд холбогдох эрүүгийн 1809011860447 дугаартай хэргийг хянан шийдвэрлүүлэхээр 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ирүүлснийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхнэрийн Дархан-Уул аймаг 1 дүгээр баг Партизаны 5-66 тоот хаягт бүртгэлтэй одоо Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цуурайтын задгай тоотод оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №633 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 25.000 төгрөгийн торгох ялаар,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №362 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн №56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 460 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, Боржигин овогт Дөрвөлжингийн Даваасүрэн, /РД:ТА75102791/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Д.Даваасүрэн нь 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Цуурайтын ам” гэх газрын задгайд байрлах гэрт хамтран амьдрагч буюу хохирогч С.Цэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Даваасүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн …” гэв.
Хохирогч С.Цэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Надад гомдол санал байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Миний толгой байнга өвддөг. Намайг эмэгтэй хүнтэй харддаг гэж худлаа хэлж байна…” гэв.
Эрүүгийн 1809011860447 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Д.Даваасүрэн нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байрлах дүүргийн хот тохижуулагчийн ажил дээрээ байж байхад хамтран амьдрагч С.Цэцэг над руу залгаад “чи надаас түлхүүр ирж аваад гэрт очоод гал түлээд байж бай” гэж хэлэхээр нь би “за” гэж хэлээд 100-н айл дээр очоод Цэцэгээс гэрийн түлхүүрийг нь аваад Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цуурайтын амын задгай тоотод байрлах гэрт нь очоод галыг нь түлээд ус аваад байж байхад 16 цагийн үед Цэцэг ирээд над руу “гал асаагүй байна ш дээ галаа түлэхгүй яасан юм” гээд уурласан. Тэгэхээр нь би дуугүй байж байгаад галаа асаасан. Тэгтэл Цэцэг цүнхнээсээ том шилтэй гадаад нэртэй архи гаргаж ирээд надад нэг хундагаар хийж өгөхөөр нь би тэрийг нь уугаад өгөхөд өөрөө нэг хийж уугаад ахин бид хоёр архинаас 3, 4 хундага уугаад байж байхад Цэцэг “хоёулаа хажуу талын өвөө, эмээ хоёр дээр ороё” гээд гарч яваад хажуугийнх өвгөнийд очих гээд явж байхад Цэцэг бас л над руу “чи галаа түлээд байж байхгүй яасан юм” гээд уурлахаар нь би “уг нь түлсэн ш дээ чамайг ирэхэд гал асаагүй л байсан ш дээ” гэж хэлэхэд уурлаад намайг самардах гэхээр нь би хоёр гарыг нь бариад авахад урдаас дайраад байхаар нь нүүр лүү нь "гараараа 1, 2 удаа цохиод Цэцэг газар бөгсөөрөө унаад босоод “цагдаа дуудна” гээд өвгөний гэр рүү чигтэй яваад цаашаа өвгөний гэрийг өнгөрөөд яваад өгөхөөр нь би араас нь дагаад явж байхад удалгүй цагдаа ирээд намайг барьсан. Цэцэг бол намайг цохиж зодож биед халдсан зүйл байхгүй. Намайг самардах гэж дайрахаар нь би хоёр гарыг нь бариад нүүр рүү нь 1, 2 удаа гараараа цохиод Цэцэг бөгсөөрөө газар унаад босоод надаас зугтаад явсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Хохирогч С.Цэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би 2018 оны 02 сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цуурайтын аманд байх гэртээ хамтран амьдрагч Д.Даваасүрэнд зодуулсан юм. Гэртээ хамт байхад Даваасүрэн жоохон халамцуу би эрүүл байхад "хоёулаа хажуу талын өвөө, эмээгийнд хамт очъё" гээд байхаар нь хамт очиход өвөөгийнх нь хаалгаа тайлахгүй байхаар нь би буцаж очоод гэртээ ороод "хувцасаа сольчихоод ирье" гэхэд намайг шууд үснээс татаад нүүр рүү гараараа 2-3 удаа цохиод бас бөгс рүү хөлөөрөө нэг удаа өшиглөхөөр нь би зугтаад цагдаа дуудсан. Бид хоёр сүүлд хамтран амьдарч эхэлсэн ба одоо 4 жил орчим болж байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 07-12, 13-15, 16 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹3295 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт:
Гэрч Б.Болорцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч Г.Сайнбилэгийн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, Д.Даваасүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Даваасүрэн нь 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Цуурайтын ам” гэх газрын задгайд байрлах гэртээ хамтран амьдрагч буюу хохирогч С.Цэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний эрүүл мэндэд зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Д.Даваасүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Цэцэгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3295 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нь өөрийн гэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч С.Цэцэгийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь цохиж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүгдэгч Д.Даваасүрэн хохирогч С.Цэцэг нар гэр бүлийн харилцаатай хамтран амьдардаг болох нь тэдгээрийн мэдүүлэг хэрэгт цугларсан бусад баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Д.Даваасүрэнг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, гэр бүлийн тэгш бус харилцаа үүсгэж хохирогчтой зүй зохисгүй харьцсан зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүх шүүгдэгч Д.Даваасүрэнд ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин хохирогчтой эвлэрсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх хуралдаанд хохирогч С.Цэцэгээс “гомдол саналгүй, эвлэрсэн” гэсэн тул шүүгдэгчийг хохирогчтой эвлэрсэн, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Даваасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Даваасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.