2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 193/ШШ2026/00151

 

 

2026 01 19

193/ШШ2026/00151

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, өөрийн байранд байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,од оршин суух, овогт /РД:/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 12,000,685.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... нь *******-тай 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 0515/000377/2024 тоот цалингийн зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг банктай байгуулж, 16,300,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, сарын 1.68 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөөгүй. Иймд зээлдэгчээс зээлийн гэрээний үүрэгт нийт 12,000,685.15 төгрөгийг гаргуулж *******-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлага 12,000,685.15 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* хариуцагч т холбогдуулан 12,000,685.15 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 12,000,685.15 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,961 төгрөгийн 50 хувь буюу 103,481 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 103,481 төгрөгийг улсын орлогоос, 103,481 төгрөгийг хариуцагчаас гаргуулж *******-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн 12,000,685.15 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,961 төгрөгийн 50 хувь буюу 103,481 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 103,481 төгрөгийг улсын орлогоос, 103,481 төгрөгийг хариуцагчаас гаргуулж *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА