2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 193/ШШ2026/00153

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 19

193/ШШ2026/00153

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******,*******, ******* өөрийн байранд байрлах ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, *******од оршин суух, ******* овогт /РД:/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 25,990,888 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Харилцагч ээс цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээг банктай байгуулж, 21,714,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй авсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөөгүй. Иймд зээлдэгчээс зээлийн гэрээний үүрэгт 25,990,888 төгрөгийг гаргуулж *******анд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлага 25,990,888 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,990,888 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 25,990,888 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,904 төгрөгийн 50 хувь буюу 143,952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 143,952 төгрөгийг улсын орлогоос, 143,952 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ХК-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 25,990,888 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн төлсөн 287,904 төгрөгийн 50 хувь буюу 143,952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 143,952 төгрөгийг улсын орлогоос, 143,952 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА