Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 506

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

Улсын яллагч С.Мөнхгэрэл,  

Шүүгдэгч Д.Мөнхбаяр /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүрэн адууныхан овогт Дорждэрэмийн Мөнхбаярт холбогдох эрүүгийн 1809019390534 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ирүүлснийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 3, эх, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошуу 28 дугаар гудамж 1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хүрэн адууныхан овогт Дорждэрэмийн Мөнхбаярт, /РД: ВА99011615/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Мөнхбаяр нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн спортын зааланд бага насны насанд хүрээгүй хохирогч Ц.Түшигийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Мөнхбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Эрүүгийн 1809019390534 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Д.Мөнхбаяр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...би чихнийх нь ар хэсэг рүү 1 удаа цохисон, хэл рүү нь 1 удаа өшиглөсөн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Ц.Түшиг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:"...Тэр ахтай ундааныхаа өрийг цайлгах /нилээд хэд хоногийн өмнө тэр ахтай тоглоод би хожигдсон байсан/ гээд тоглохоор болсон. Тоглоод манайх хожсон, тэгсэн чинь тэр ах ундааны өр цайрахгүй гэхээр нь би бөмбөгөө хана руу савсан. Тэр ах ирээд миний толгой руу цохихоор нь би уйлаад сууж байсан чинь эргэж ирээд “муухай хараад байгаа юм уу” гээд өшиглөсөн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Сүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Мөнхбаяр тэр бандийг 1 удаа цохиод авсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹4709 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:

  1. Түшигийн биед тархи доргилт, баруун чихний дэлбээн ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдов.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийт түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.
  4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт үл нөлөөлнө...” гэжээ /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Цэнд-Аюушийн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/, Д.Мөнхбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 33-38 дугаар хуудас/, гэрч Д.Золжаргалын мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Мөнхбаяр нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн спортын зааланд бага насны насанд хүрээгүй хохирогч Ц.Түшигтэй зүй бус харьцаж улмаар толгой тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун чихний дэлбээн ар хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Д.Мөнхбаярын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Ц.Түшигийн мэдүүлэг, гэрч Б.Сүрэнгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4709 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийн бие махбодид хүч хэрэглэсэн үйлдлээ хүлээн мэдүүлж, насанд хүрээгүй хохирогчоос өөрийгөө түүнд цохиулж гэмтсэн болон хэрэг гарах болсон шалтгаан нөхцлын талаар болон гэрчээс тухайн үйл явдлыг тодорхой мэдүүлж, Д.Мөнхбаяр нь Ц.Түшигийг цохиж гэмтээсэн үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг баримтууд цугларчээ.   

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Д.Мөнхбаярыг бага насны хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бага насны хүүхэдтэй дээрэлхүү, зүй бус харьцсан зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Шүүх шүүгдэгч Д.Мөнхбаярт ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Насанд хүрээгүй хохирогч Ц.Түшиг, түүний хууль ёсны төлөөлөгчөөс бичгээр гаргасан хүсэлтэд “…хохирол болох 115.000 төгрөгийг Мөнхбаяр нь өгч хохиролыг бүрэн барагдуулж эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү…” гэсэн тул шүүгдэгч Д.Мөнхбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Мөнхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.