| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0240/э |
| Дугаар | 515 |
| Огноо | 2018-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 515
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч П.Бямбасүрэн,
Шүүгдэгч Ц.Нэргүй /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хорчин овогт Цэдэвийн Нэргүйд холбогдох эрүүгийн 1809024660628 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ирүүлснийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 30 дугаар гудамжны 279 тоотод оршин суух, /иргэний үнэмлэхийн хаяг Сүхбаатар 12 дугаар хороо, Хангайн 12 дугаар гудамж 479 тоот/ урьд ял шийтгэлгүй, Хорчин овогт Цэдэвийн Нэргүй, /РД: УС82022333/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ц.Нэргүй нь 2018 оны 5 дугаар сарын 11-нээс 5 дугаар сарын 12-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүрэг 14 дүгээр хороо, Хандгайтын 30 дугаар гудамжны 279 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Г.Мөнхтуяаг “мөнгө нэхлээ” хэмээн маргалдаж, улмаар түүний толгойн хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хуйханд шарх, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
ШүүгдэгчЦ.Нэргүй шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв…” гэв.
Эрүүгийн 1809024660628 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ц.Нэргүй нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...том хүүгийн хонхны баяр болох гээд Мөнхтуяа надаас мөнгө нэхсэн, тэгээд бид хоёрын дунд маргаан болсон, Мөнхтуяагийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, буруугаа гэмшиж байна..."гэсэн мэдүүлэг /хх-ийн 04-05 дугаар хуудас/,
Хохирогч Г.Мөнхтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... нөхөр 23 цагийн үед гэрээс гарч яваад 01 цагийн үед их согтолттой орж ирсэн, тэр өдөр би нөхөртөө “мөнгө хэрэгтэй байна” гэж хэлж байсан, согтуу орж ирээд мөнгө өгч чадахгүй гээд хэрүүл хийгээд эхэлсэн, тэгээд намайг зодсон, хамт амьдраад 7 жил болж байна, нөхөр гараараа миний толгойн хэсэг руу олон удаа цохисон, урьд нь зодож цохидог байсан, согтуу үедээ зодчихоод хэзээ ч буруугаа хүлээж байгаагүй, цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй, санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/
Гэрч Г.Зол-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... 2018 оны 5 сарын 12-ны шөнийн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 30-279 тоотод хамтран амьдрагч зодоод байна гэж дуудлага хүлээн авч шалгахад Мөнхтуяа нь зодуулсан, Нэргүй гэгч нь согтуу байсан болохоор саатуулах байранд хүргэж өгсөн, дуудлагаар очиход Мөнхтуяагийн толгойн хэсгээс цус гарсан, зүүн гар хэсэг нь хөхөрсөн байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹6248 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 11 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар хуудас/, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 33 дугаар хуудас/, Ц.Нэргүйн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Нэргүй нь 2018 оны 5 дугаар сарын 11-нээс 5 дугаар сарын 12-нд шилжих шөнийн 1 цагийн үед Сүхбаатар дүүрэг 14 дүгээр хороо, Хандгайтын 30 дугаар гудамжны 279 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Г.Мөнхтуяаг “мөнгө нэхлээ” хэмээн маргалдаж, улмаар түүний толгойн хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хуйханд шарх, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Нэргүйн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Мөнхтуяагийн мэдүүлэг, гэрч Г.Зол-Эрдэнийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6248 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нь өөрийн эхнэр Г.Мөнхтуяаг “мөнгө нэхлээ” хэмээн маргалдаж, улмаар түүний толгойн хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хуйханд шарх, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, гэрчээс хохирогчийг гэмтсэн талаар мэдүүлж, шүүгдэгч нь хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүгдэгч Ц.Нэргүй хохирогч Г.Мөнхтуяа нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэр бүлийн гишүүд болох нь тэдгээрийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад баримтаар тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай,ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Нэргүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Ц.Нэргүйг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс согтуурсан үедээ нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хохирогчтой зүй бус харьцаж гэр бүлийн тэгш бус харилцааг үүсгэн, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүх шүүгдэгч Ц.Нэргүйд эрүүгийн харицлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ц.Нэргүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.
Хохирогч Г.Мөнхтуяа бичгээр гаргасан хүсэлтдээ “…би нөхөртэйгээ эвлэрсэн тул надад нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн тул шүүгдэгч Ц.Нэргүй бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Нэргүй нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.