2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/07912

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 23 191/ШШ2025/07912

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ................. тоот хаягт оршин суух, Х овогт С.Н /РД:00000000/ -ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Н ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1....Миний бие нь 1986 онд цэргээс халагдаж ирээд 1987 оны 03 дугаар сараас .........-ын үйлдвэр барилгын курсэд сурч өрлөгчний 3 дугаар зэрэгтэй төгсөж, .............-ын үйлдвэрийн барилгын 4 дүгээр бригадад 3 сарын дадлага хийж, 1988 оны 02 дугаар сараас ..........-ын бригадад 1989.12.31-ний өдрийг дуустал ажилласан. Миний сарын цалин 180 төгрөг байсан. 1987-1989 оны хооронд ажилласан хөдөлмөрийн дэвтэр Ховд аймгийн архив, улсын архив, нийслэлийн архиваас хайсан боловч олдохгүй байна.

Иймд намайг 1987.03.12-1989.12.31-ний өдрийг дуустал ............-ын барилгын бригадад өрлөгчнөөр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү... гэв.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2 х/,

-Гэрч Д.Л, Ц.Д нарын гэрчийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд /хх-ийн 3-4 х/,

Гэрэл зураг /хх-ийн 5 х/,

-2025.03.20-ны өдрийн 128 тоот Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн тодорхойлолт /хх-ийн 6 х/,

-2025.04.18-ны өдрийн 418 тоот Архивын ерөнхий газрын тодорхойлолт /хх-ийн 7 х/,

-2025.04.17-ны өдрийн 179 тоот Нийслэлийн архивын газрын тодорхойлолт /хх-ийн 8 х/,

-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 9 х/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 10 х/,

-1988.03.12-ны өдрийн 17 дугаартай ............-ын үйлдвэрийн зөвлөлийн даргын Түр ажилчид томилох тухай тушаал /хх-ийн 11 х/,

-1988.02.10-ны өдрийн 29 дугаартай ..........-ын даргын Барилгын бригадад ажилчин авах тухай тушаал /хх-ийн 12 х/,

-Мэргэжлийн зэргийн үнэмлэх /хх-ийн 13 х/,

-1228724 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, баталгаажуулалтын хуудас /хх-ийн 14 х/,

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 15 х/,

-Гэрэл зураг /хх-ийн 16 х/ зэрэг баримтуудыг,

 

3.Тус шүүхийн 2025.06.10-ны өдрийн 191/ШЗ2025/25695 дугаартай Даалгавар гүйцэтгүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний улсын бүртгэлийн баримт /хх-ийн 27-30 х/,

-Ховд аймгийн архивын тасгийн 2025.06.25-ны өдрийн 826 тоот албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 31-32 х/,

-Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025.06.20-ны өдрийн 350 тоот албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 33-37 х/,

-Гэрчийн мэдүүлэг болон холбогдох баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна. /хх-ийн 40-48 х/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс С.Н-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн ... өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.14-т хорооны Засаг дарга нь хууль тогтоомжид заасны дагуу иргэний бүртгэл, мэдээллийн ажлыг зохион байгуулах эрхтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандсан болох нь иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо буюу хүний ажиллаж байсан байдлыг нэхэмжлэгчийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг үндэслэдэг.

 

Тодруулбал, шүүх иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр үйл явдлыг тогтоосноор эрх үүсэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэсэн тодорхой үр дагаврыг бий болгодог учир нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоолгох энэхүү хүсэлтийг шийдвэрлэхдээ ............-ын Архивын тасгийн 2025.03.20-ны өдрийн 128 тоот ................-ын даргын 1988 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 29 дүгээр, мөн аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаар тушаалуудыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв. Мөн аймгийн ............ газар, ...........-ийн даргын 1986-1987, 1989-1994 оны хооронд шүүж үзэхэд С овогтой Н-т холбогдох лавлагаа олдоогүй тул лавлагаа олгох боломжгүй байна... гэх албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар, 1983.03.12-ны өдрийн 17 дугаартай ........ аймгийн ..........-ийн зөвлөлийн даргын Түр ажилчид томилох тухай тушаал, 1988.02.10-ны өдрийн 29 дугаартай Тээврийг удирдах газрын даргын Барилгын бригадад ажилчин авах тухай тушаал, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтууд нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох үндэслэл болж байна.

 

3.Нэхэмжлэгч С.Н нь 1988.03.12-ны өдрөөс 1989.12.31-ний өдөр хүртэл ............ газрын барилгын бригадад өрлөгчнөөр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах үйл баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

3.1.1988.02.10-ны өдрийн 29 дугаартай ........... газрын даргын Барилгын бригадад ажилчин авах тухай тушаал, 1988.03.12-ны өдрийн 17 дугаартай .............-ын үйлдвэрийн зөвлөлийн даргын Түр ажилчид томилох тухай тушаал, мэргэжлийн зэргийн үнэмлэх,

гэрч Д.Л-ийн ...Би С.Н-тэй ............ газрын Барилгын бригадад 1988 онд хамт ажилд орж байсан. Ажиллаж байх хугацаанд буюу 1988 оны 06 дугаар сард биднийг ................... барилгын курст 6 сарын хугацаатай хамт суралцаж байсан. Бид тухайн курсийг суралцаж төгсөөд Тээврийн удирдах газрын Барилгын бригадад өрлөгчнөөр ажилласан. Бид Барилгын бригадад 1992 онд татан буугдах хүртэл ажилласан... гэх мэдүүлэг,

гэрч Ц.Д-ын ...Би С.Н-тэй Барилгын бригадад 1988-1989 оны хооронд хамт ажиллаж байсан. Барилгын бригадад С.Н өрлөгчнөөр, би туслах ажилчин буюу нормчноор ажиллаж байсан. Бааз тарах хүртэл 3 гаруй жил С.Н-тэй хамт ажиллаж байсан... гэх мэдүүлэг,

мөн гэрч Д.Л, Ц.Д нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.Л-ийн ажиллаж байсан байдал тогтоосон Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.15-ны өдрийн 153/ШШ2023/00599 дүгээр шийдвэр нэхэмжлэгчийн тайлбар зэрэг болно.

 

Харин хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 1987.03.12-ны өдрөөс 1988.03.12-ны өдрийг хүртэл .............-ийн барилгын 4-р бригадад ажиллаж байсан үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч С.Н-ийг 1988.03.12-ны өдрөөс 1989.12.31-ний өдөр хүртэл ............... газрын барилгын бригадад өрлөгчнөөр ажиллаж байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

5.Шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х овогт С.Н /РД:00000000/-ийг 1988.03.12-ны өдрөөс 1989.12.31-ний өдөр хүртэл ............. газрын барилгын бригадад өрлөгчнөөр ажиллаж байсан болохыг тогтоож,

1987.03.12-ны өдрөөс 1988.03.12-ны өдрийг хүртэл ............ барилгын 4-р бригадад өрлөгчнөөр ажиллаж байсан болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА