Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 540

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Улсын яллагч С.Эрдэнэтуяа,

Хохирогч Ж.Соёлмаа түүний өмгөөлөгч Б.Дашдорж

Шинжээч эмч М.Золжаргал

Шүүгдэгч Э.Хандрэгзэн түүний өмгөөлөгч Б.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэбатын Хандрэгзэнд холбогдох эрүүгийн 1709017810260 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Гэрэл март” хүнсний дэлгүүрт худалдагч, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 9-366/Б тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Эрдэнэбатын Хандрэгзэн, /РД:УШ92071925/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Хандрэгзэн нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны орой 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “32 КЛУБ” бааранд үйлчлүүлж байхдаа тэнд үйлчлүүлж байсан иргэн Энхцэцэгийг бусадтай хардан хэрүүл маргаан үүсгэн, түүн рүү пивоны шил шидэн, барилцан авч зодолдох үед нь салгахаар очсон Энхцэцэгтэй хамт явж байсан Ж.Соёлмаагийн хөмсөг тус газарт гараараа цохиж, чихнээс нь хазаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

Э.Хандрэгзэн нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны орой 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “32 КЛУБ” бааранд үйлчлүүлж байхдаа тэнд үйлчлүүлж байсан иргэн Энхцэцэгтэй маргалдан улмаар түүнийг өшиглөж нүүрийг нь маажих, цохих зэргээр зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Хандрэгзэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн…” гэв.

Хохирогч Ж.Соёлмаа нь шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 22 цагийн үед бааранд ороход энэ хэд байсан. Бид нар тухайн бааранд нэг шил архи захиалаад сууцгаасан. Намайг гараад утсаар яриад ороод ирэхэд шүүгдэгч нь Энхцэцэгтэй маргалдаж байсан. Тэгээд болиулчихаад буцаад гараад явсан. Эргээд ороод ирэхэд бас шүүгдэгч Энхцэцэгтэй бүжгийн талбай дээр муудалцчихсан байсан. Тэгээд би шүүгдэгч дээр очоод, “эд нар бүгдээрээ гэр бүлтэй учир хамт явж байгаа залуутайгаа хардаад байх шаардлагагүй” гэж хэлчихээд эргээд гараад явсан. Буцаад ороод ирэхэд мөн л маргалдчихсан байж байхаар нь “та нар адилхан насны хүүхдүүд байж боль” гэж хэлэхэд “юу яриад байгаа юм” гээд шууд дайрсан. Энхцэцэг шүүгдэгч хоёр өөд өөдөөсөө хараад үсдэлцээд зогсож байхаар нь би болиулах гээд очтол хажуу талаас хэдэн залуучууд бөөнөөрөө ороод ирсэн. Тухайн эрэгтэй хүүхдүүдийг шүүгдэгчтэй хамт явж байгаа гэж хэлсэн. Тэгээд Энхцэцэг миний гарыг хазчихлаа гэж хэлэхээр нь “яачихваа” гээд очоод тонгойгоод байж байтал миний баруун чихийг хазсан. Би тухайн үед үсээ боогоод, дээрээ шуучихсан байсан. Би тухайн үед хазуулснаа мэдээгүй. Гэнэт миний чих халуу дүүгээд, хорсоод эхэлсэн. Тэгээд чихээ барьтал цус гараад, хазчихсан байсан. Эмчилгээний бодит зардалд 572.700 төгрөгний зардал гарсан. Би анх нийт 5.000.000 төгрөг нэхэмжилж байсан. Цаашид гарах зардлыг жичдээ эмчилгээ хийлгэсний дараа нэхэмжилнэ. Би гомдолтой байна…” гэв.

Шинжээч М.Золжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Миний үзлэгээр баруун чихний ар хэсгээс чихний баруун хажуу болон доод дэлбэнгийн омог, гэдэс хэсгээр эдийн дутагдал 1х2см шархтай байсан байна. Иймд хазсанаас болж дээрх гэмтэл үүсэх боломжтой. Шарх ямар ч байдлаар үүсч болно. Тухайн шарх нь мохоо зүйлийн үйлчлэлээр урагдах, язрах, татсанаас үүсэх боломжтой гэв. Энхцэцэгийн биед баруун бугалганы дотор дунд хэсэгт 8х6 см хүрэн ягаан өнгийн цус хуралттай, энэ хэсгээрээ бага зэрэг овоож хавдсан байсан байна. Энэ нь шарх үүсгээгүй. Цус хуралт болон зөөлөн эдийн няцралт гэсэн гэмтэл үүссэн…” гэв.

Эрүүгийн 1709017810260 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Э.Хандрэгзэн нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 10 дугаар сарын 20-ны орой 32 клуб бааранд 23 цаг өнгөрч байх үед Батдэлгэр, Амартүвшин гэх 2 эрэгтэй найзын хамт орсон. Тэгээд бид нар 1,1 шил пиво авч уусан. Хамт явж байсан хоёр найз маань бүжгийн талбай руу гарч бүжиглэсэн. Тэгээд нилээн удаж байгаад би бүжгийн талбай руу гарч бүжиглэж байтал намхандуу нуруутай, махлагдуу 30 гаран насны 2 эгч бүжиглэж байхдаа намайг түлхээд мөрлөөд байсан. Тэгэхээр нь би тухайн үедээ тэр 2 эгчид хандаж “та хоёр одоо боль, би согтуу байна, хэн хэн нь согтуу байгаа юм чинь хэрэггүй ээ” гэж хэлсэн. Тэгээд би буцаад сууж байсан сандал дээрээ очиж суухад намайг мөрлөөд байсан 2 эгч бас 1 эгчийн хамт гурвуулаа над дээр ирээд 1 эгч нь “манай найзыг уучлаарай” гэж уучлалт гуйчихаад яваад өгсөн. Тэгээд би тооцоо хийдэг текны хажууд очоод зогсож байтал тэр гурван эгч ирээд шууд намайг хэл амаар доромжлоод байсан ба нэг нь шууд миний цээж рүү түлхэхээр нь би зөрүүлээд түлхсэн ба хажуу талаас хамт явж байсан найзууд нь над руу зэрэг дайрч эхэлсэн. Тухайн үед хэн хэнийг хаашаа яаж цохиж байгааг мэдэх боломжгүй зодоон болсон. Миний үснээс зулгааж, миний бие рүү цохиж зодоод байсан ба хэн цохиж байгааг мэдэх ямар ч боломжгүй байсан. Тэгээд манай найз Батдэлгэр ирж салгасан. Тухайн үед цагдаа дуудчихсан байсан ба цагдаа ирээд Батдэлгэр бид хоёрыг аваад явсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Соёлмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…Би өчигдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр орой 23 цагийн үед 32-н тойргийн тэнд байх “32” нэртэй бааранд найз Номио, Цэцгээ, Очко Анхаа нарын хамт орсон. Бааранд ороод бүжиглээд байж байсан бөгөөд би гарч утсаар яриад орж ирсэн чинь манай найз Цэцгээ үл таних эмэгтэй хүнтэй маргалдаад байж байсан. Би маргалдаж байсан хүүхэнд “манай найзууд бүгд гэр бүлтэй тул хардаад байх шаардлага байхгүй” гэж хэлчихээд буцаад утсаар ярихаар гараад явсан. Буцаж орж ирээд тооцоо хийхээр мөнгө авч өгөөд бүжиглэхээр бүжгийн талбай руу явсан чинь түрүүн маргалдсан хүүхэн болон 2 залуу бас нэг хүүхэн зэрэг хүмүүс зодоон үүсгэж, анх Цэцгээтэй маргалдсан хүүхэн Цэцгээ рүү пиво шидэж зодолдсон. Би салгах гэсэн чинь анх Цэцгээтэй маргалдаад байсан хүүхэн миний баруун талын чихийг хазаж тасалсан. Цаашаа юу болсныг сайн санахгүй байна. Хазуулсан чихэнд ээмэг байсан. Мөн тус баарны хамгаалагч болон ажилчид зодоон болж байхад ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Тус баар хөгжмөө улам чанга болгоод байсан…" гэсэн мэдүүлэг /хх-ийн  10 дугаар хуудас/,

Хохирогч П.Энхцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр орой 23 цагийн үед 32-н тойргийн тэнд байх “32” нэртэй бааранд найз нарын хамт орсон. Би “гайгүй байгаа дээрээ бүгдээрээ тооцоогоо хийе” гээд текен дээр очоод тооцоогоо тушаасан. Тэгээд байж байсан чинь Соёлмаа эгч “чихээ хазуулчихлаа” гээд текний хажууд ирсэн. Бид 2 байж байтал үл таних эмэгтэй, эрэгтэй 2 хүн гарч ирээд муудалцсан. Яг юунаас болж муудалцсаныг сайн санахгүй. Тэр эмэгтэй нь миний баруун гарын бугалган тус газар хазаж, үснээс зулгааж хэсэг газрын үсийг зулгааж авсан. Эрэгтэй хүн нь болохоор намайг нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохьсон. Ийм учраас цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 13 дугаар хуудас/

Гэрч Б.Номин-эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...баарны хаалга руу дөхөөд явж байхад текний урд цагаан цамцтай Энхцэцэг, хажууд нь хар цамцтай хар өмдтэй Ж.Соёлмаа эгч тэр хоёр хар цамцтай, урт үстэй, үсээ задгай тавьсан үл таних эмэгтэй хүнтэй хэрүүл хийсэн зогсож байсан. Одоо бодоод байсан чинь Соёлмаа, Энхцэцэгтэй хэрүүл хийгээд байсан эмэгтэй Хандрэгзэн гэдэг нэртэй байна лээ. ...Соёлмаа, Энхцэцэг дээр яваад очиход баарны текны ард хоёулаа уйлсан зогссон, Энхцэцэг нь “гараа хазуулчихлаа”, Соёлмаа эгч “чихээ хазуулчихлаа” гээд баруун чихээ гараараа дарсан хацар хэсэгт цус урссан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 93-94 дүгээр хуудас/,

 

              Гэрч Ю.Батдэлгэр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 10 дугаар сарын 20-ны орой найз Хандрэгзэн болон тэрний найз нартай Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах 32 бааранд орсон. Тэгээд нэг нэг “Сэнгүр” авч ууж байгаад талбай дээр бүжиглэж байгаад эргээд хартал Хандрэгзэн нь танихгүй хүмүүстэй зодолдож байсан. Тэгэхээр нь би очоод салгаад 00 руу аваад очсон. Тэгээд баарнаас гарах гэтэл зодолдсон 4 хүүхэн үүдэнд Хандрэгзэн болон бид нартай хэрэлдээд байснаа зодолдоод Хандрэгзэнтэй 4 хүүхэн бүгд дайраад зодолдсон. Тэгэхээр нь би голоор нь орж салгахдаа нэг хүүхэн над руу дайраад намайг маажсан тэгэхээр нь түлхэж салгаад байж байхад цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

              Гэрч Х.Ганбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...би 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 23 цагийн үед жижүүрийн дуудлага мэдээллийн жагсаал дээрээс харахад би дуудлага мэдээллийг хаасан байна лээ. Олон дуудлага мэдээлэл дээр очдог болохоор сайн санахгүй байна. Харин зөрчил гаргасан хар хувцастай, хар гуталтай нэр нь Хандрэгзэн гэдэг эмэгтэй хүнийг Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд хүргэж саатуулсан гэдгээ санаж байна. Түүнийг эрүүлжүүлэх байранд өгөхөд ил харагдах шарх байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 100 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹13415 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:

  1. Ж.Соёлмаа-н биед баруун чихний дэлбэнгийн 1/3-ээс дээшхи эдийн дутагдал бүхий шарх, баруун чихний дэлбэнгийн ар хэсгийн шарх, зүүн хөмсгөнд шарх, баруун шанаа, баруун, зүүн шуунд зулгаралт, зүүн бугалга, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 8.32.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15% алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой… шинжээч эмч М.Золжаргал...” гэжээ / хх-ийн 22 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹13402 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:

  1. П.Энхцэцэг-н биед баруун бугалгад цус хуралт, зулайн хуйх, баруун бугалганд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой…” гэжээ /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹13403 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

               Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

               “…Н.Хандрэгзэн Ж. Соёлмаа нар нь 00 цаг 56 минутад маргалдаж эхэлсэн, үргэлжлүүлэн хохирогч Ж. Соёлмааг баруун гараа далайж 2 удаа цохин зууралдаж байгаа нь камерын бичлэгт харагдана. 20-30 орчим секундын дараа Н. Хандрэгзэн нь Ж.Соёлмааг дахин баруун гараараа цохиход хохирогч Ж.Соёлмаа Н.Хандрэгзэнг үсдэж чирж байгаа харагдана. Энэ бичлэг нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны 00 цаг 55 минутаас 01 цаг 44 минут 36 секундын хооронд үргэлжилсэн болохыг тус камерын бичлэгийн цагаар тэмдэглэгдсэн болно…” гэжээ /хх-ийн 34-35 дугаар хуудас/,  

 

             Эд мөрийн баримтаар тооцох тогтоолд:

            -“…Ангтэ, 9 дүгээр хороо гэсэн бичигтэй цагаан эрээн өнгөтэй СД дээр хуулж авсан 1 ширхэг СД-ийг эд мөрийн баримтаар тооцов…” гэжээ. / хх-ийн 109 дүгээр зүйл/,

            Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэлд: “...Хохирогч Ж.Соёлмаагаас 1 ширхэг зураг...өндөр нь 14 см, өргөн нь 10 см урттай хэмжээтэй 1 ширхэг зургийг хүлээн авч тэмдэглэл үйлдэв ..” гэжээ. /хх-ийн 99, 102 дугаар хуудас/

Э.Хандрэгзэнгийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 36 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 37 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 38 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 42-49 дүгээр хуудас/, гэрч  Х.Одгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 98 дугаар хуудас/, гэрч Х.Ганбаатарын мэдүүлэг /хх-ийн 100 дугаар хуудас/, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн дуудлага мэдээллийн жагсаалт /хх-ийн 101 дүгээр хуудас/, Гэмтэл согог үндэсний төвд үзүүлсэн талаарх баримт /хх-ийн 105-108 дугаар хуудас/, Төмөр зам дахь цагдаагийн хэлтэст эрүүлжүүлэгдсэн баримт /хх-ийн 128 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Э.Хандрэгзэн нь согтуурсан үедээ:

 

2017 оны 10 дугаар сарын 20-ны орой 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “32 КЛУБ” бааранд үйлчлүүлж байхдаа тухайн газар үйлчлүүлж байсан иргэн Энхцэцэг рүү пивоны шил шидэж, үг хэлээр доромжлон зүй бус харьцаж, маргалдан улмаар түүний биед хүч хэрэглэн зодсоны улмаас эрүүл мэндэд нь “баруун бугалгад цус хуралт, зулайн хуйх, баруун бугалганд зөөлөн эдийн няцрал” бүхийн хөнгөн хохирол учруулсан,

 

          2017 оны 10 дугаар сарын 20-ны орой 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “32 КЛУБ” бааранд үйлчлүүлж байхдаа тухайн газар үйлчлүүлж байсан иргэн Энхцэцэгтэй зүй бус харьцаж, маргалдан биед нь хүч хэрэглэн зодсон үйлдлийг таслан зогсоохоор очсон иргэн Ж.Соёлмаагийн биед хүч хэрэглэн зодсоны улмаас түүний эрүүл мэндэд нь “баруун чихний дэлбэнгийн 1/3-ээс дээшхи эдийн дутагдал бүхий шарх, баруун чихний дэлбэнгийн ар хэсгийн шарх, зүүн хөмсгөнд шарх, баруун шанаа, баруун, зүүн шуунд зулгаралт, зүүн бугалга, баруун шуунд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

         -хохирогч Ж.Соёлмаагийн “...анх Цэцгээтэй маргалдсан хүүхэн Цэцгээ рүү пиво шидэж зодолдсон. Би салгах гэсэн чинь анх Цэцгээтэй маргалдаад байсан хүүхэн миний баруун талын чихийг хазаж тасалсан...” гэсэн мэдүүлэг,

         -хохирогч П.Энхцэцэгийн “...Тэр эмэгтэй нь миний баруун гарын бугалган тус газар хазаж, үснээс зулгааж хэсэг газрын үсийг зулгааж авсан...” гэсэн мэдүүлэг,

         -гэрч Ю.Батдэлгэрийн “...Хандрэгзэн нь танихгүй хүмүүстэй зодолдож байсан...” гэсэн мэдүүлэг,

        -гэрч Б.Номин-Эрдэнийн “...Соёлмаа, Энхцэцэг дээр яваад очиход баарны текны ард хоёулаа уйлсан зогссон, Энхцэцэг нь “гараа хазуулчихлаа”, Соёлмаа эгч “чихээ хазуулчихлаа” гээд баруун чихээ гараараа дарсан хацар хэсэгт цус урссан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг,

        -гэрч Х.Ганбаатарын “...зөрчил гаргасан хар хувцастай, хар гуталтай нэр нь Хандрэгзэн гэдэг эмэгтэй хүнийг Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд хүргэж саатуулсан...” гэсэн мэдүүлэг,

-шинжээч М.Золжаргалын мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹13415 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...1. Ж.Соёлмаа-н биед баруун чихний дэлбэнгийн 1/3-ээс дээшхи эдийн дутагдал бүхий шарх, баруун чихний дэлбэнгийн ар хэсгийн шарх, зүүн хөмсгөнд шарх, баруун шанаа, баруун, зүүн шуунд зулгаралт, зүүн бугалга, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 8.32.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15% алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой…” гэсэн шинжээчийн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹13402 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...1. П.Энхцэцэг-н биед баруун бугалгад цус хуралт, зулайн хуйх, баруун бугалганд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

 

Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

 

Гэмтэл согог үндэсний төвд Ж.Соёлмаа үзүүлсэн талаарх баримт,

 

Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэлд: “...Хохирогч Ж.Соёлмаагаас 1 ширхэг зураг...өндөр нь 14 см, өргөн нь 10 см урттай хэмжээтэй 1 ширхэг зургийг хүлээн авч тэмдэглэл үйлдэв ..” гэсэн тэмдэглэл,

 

Төмөр зам дахь цагдаагийн хэлтэст Э.Хандрэгзэн эрүүлжүүлэгдсэн талаарх баримт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нь П.Энхцэцэг, Ж.Соёлмаа, Б.Номин-Эрдэнэ нартай маргаан үүсгэж улмаар тэдгээрийн эрх чөлөөнд хүч хэрэглэсний улмаас П.Энхцэцэг, Ж.Соёлмаа нарын эрүүл мэндэд гэмтэл учирсан болохыг хохирогч гэрч нарын удаа дараа мэдүүлсэн, гэмт хэрэг гарсан газрын нөхцөл байдал нь эд мөрийн баримтаар тооцсон камерын бичлэгт тусгагдаж, маргаан, зодоон болсон байдлыг гэрч Ю.Батдэлгэр, Б.Номин-Эрдэнэ, Х.Ганбаатар нар мэдүүлж, хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хохирогч П.Энхцэцэгийн эрүүл мэндэд нь хөнгөн, хохирогч Ж.Соёлмаагийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтойг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэсэн хэд хэдэн гэмт хэргийн шинжийг агуулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүх шүүгдэгч Э.Хандрэгзэнг “хүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан” болон “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” хэд хэдэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Хандрэгзэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар ялласан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хохирогч Ж.Соёлмаагийн чихийг Э.Хандрэгзэн хазсан болох нь тогтоогдоогүй тул хэргийн зүйлчлэлд анхаарна уу ....” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Учир нь хохирогч Ж.Соёлмаа нь  баруун чихээ хазуулж гэмтсэн тухай 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж, өөрийнхөө чихийг гэмтсэн болон гэмтээсэн этгээдийн талаар тодорхой мэдүүлж, энэ талаар хохирогч Д.Энхцэцэг, гэрч Б.Номин-Эрдэнэ нарын мэдүүлгээр давхар нотлож мэдүүлснээс гадна хэрэг болсны дараах тухайн богино хугацаанд Ж.Соёлмаа нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчид үзүүлсэн үзлэг, эмчийн үзлэгээр “чихний хазагдсан шарх...баруун чихний дэлбээ, омогний зөөлөн эд урагдаж тасарч зөөлөн эд, арьс эдийн дутагдал үүссэн байна...” гэж тусгагдан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13451 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Ж.Соёлмаа-н биед баруун чихний дэлбэнгийн 1/3-ээс дээшхи эдийн дутагдал бүхий шарх, баруун чихний дэлбэнгийн ар хэсгийн шарх,...” гэмтэлтэй талаар тогтоож, шинжээч М.Золжаргалын мэдүүлгээр “....үзлэгээр баруун чихний ар хэсгээс чихний баруун хажуу болон доод дэлбэнгийн омог, гэдэс хэсгээр эдийн дутагдал 1х2см шархтай байсан байна. Иймд хазсанаас болж дээрх гэмтэл үүсэх боломжтой...” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд хохирогч Ж.Соёлмаагийн баруун чихийг Э.Хандрэгзэн нь хазагдаж гэмтээсэн талаарх өгсөн түүний мэдүүлэг нь хэрэгт цугларсан хэд хэдэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон ба харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал няцаагдаж байна гэж шүүх үзсэн болно.     

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь согтуурсан үедээ хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан, нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Э.Хандрэгзэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хохирогч П.Энхцэцэгээс “Хандрэгзэнгээс мөнгөн хохирол авахгүй, санал гомдолгүй, эвлэрсэн гэж ойлгож болно...” гэсэн хүсэлт гаргасан тул шүүгдэгчийг түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Ж.Соёлмаагаас нэхэмжилсэн эмчилгээний хийлгэсэн талаарх нэхэмжлэлийн баримтуудыг үндэслэн 572.700 төгрөгийг шүүгдэгч Э.Хандрэгзэнгээс гаргуулж түүнд олгох нь зүйтэй.

Мөн шүүх хуралдаанд хохирогч Ж.Соёлмаа нь баруун чихээ ямар байдалтай болохыг үзүүлж, чихний арьс нөхүүлэх хагалгаанд орно, эмчилгээ хийлгэх шаардлагатай тухайгаа илэрхийлсэн түүнийг нотлосон эмнэлгийн баримтууд зэргээс үзэхэд түүнд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос үүссэн хор уршиг арилаагүй гэж үзэх үндэслэлтэй тул хохирогчоос цаашид гарах эрүүл мэндэд нь учирсан гэм хорыг арилгахтай холбоотой төлбөрийг Э.Хандрэгзэнгээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Э.Хандрэгзэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялын хэмжээг тогтоож шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтов.

Шүүгдэгч Э.Хандрэгзэн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.