| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2025/04976/И |
| Дугаар | 191/ШШ2025/07914 |
| Огноо | 2025-09-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/07914
2025 09 23 191/ШШ2025/07914
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: ............ тоот хаягт байрлах, Н ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............. тоот хаягт оршин суух, С овогт Ө.Б /РД:00000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 133,190,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Ө.Б нь 2024.06.26-ны өдөр өөрийн өмчлөлийн №00000000 гэрчилгээний дугаартай, Улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай, ............ тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл авах тухай хүсэлт гаргасан. Манай байгууллага хүсэлтийг хүлээн авч, үйл ажиллагааны журмын дагуу сарын 3,0 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, сар бүр зээлийн хүү төлж үндсэн зээлийг хугацааны эцэст төлөх нөхцөлтэй харилцан тохиролцож, 00000000 дугаартай зээлийн гэрээ, 0000000 дугаартай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээг тус тус байгуулан 95,000,000 төгрөгийн зээл олгосон.
Хариуцагч зээлийн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд өнөөгийн нөхцөл хүндрэлтэй байдлын улмаас итгэл үзүүлэн хангалттай хугацаа өгч хүлээсэн. Зээлийн гэрээний хугацаа 2024.09.27-ны өдөр дууссан. Зээлдэгч нь одоог хүртэл зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж барагдуулаагүй байна. Зээлдэгчээс төлбөр төлөхийг шаардахад удахгүй төлж барагдуулах боломжтой хэмээн удаа дараа хариу өгдөг. Бид асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхийг зорьсон боловч хариуцагчийн зүгээс татгалзсан тул дахин цаашид хугацаа өгөх шаардлагагүй гэж үзэж байна.
Хариуцагчаас нэхэмжилж буй төлбөрийн задаргааг хүснэгтээр харуулбал:
| № | Огноо | Үндсэн зээлийн үлдэгдэл | Өдөр | Зээлийн хүү /1 өдрийн 95,000₮/ | Нэмэгдүүлсэн хүү /1 өдрийн 19,000₮/ | Нийт төлөх дүн |
| 1 | 2024/06/26-2025/05/26 | 95,000,000₮ | 335 хоног | 31,825,000₮ | 6,365,000₮ | 133,190,000₮ |
|
| НИЙТ | 95,000,000₮ | 335 хоног | 31,825,000₮ | 6,365,000₮ | 133,190,000₮ |
Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 133,190,000 төгрөгийг хариуцагч Ө.Б-аас гаргуулж, үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох №0000000 гэрчилгээний дугаартай, Улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай, ........... тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: ...Нэхэмжлэгч Н ХХК нь Ө.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 133,190,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Г.Г, хариуцагч Ө.Б нар нь харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:
1.Хариуцагч Ө.Б нь зээлийн гэрээний үүрэг 133,190,000 төгрөгийг 2025.11.23-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулна.
2.Дээрх төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, ......... тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцов... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Ө.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 133,190,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Ө.Б нь зээлийн гэрээний үүрэг 133,190,000 төгрөгийг 2025.11.23-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар, дээрх төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, ............. тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч Ө.Б-аас тэмдэгтийн хураамжид 447,075 төгрөг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 447,075 төгрөгийг тус тус гаргуулж, Н ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2025.05.26-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 894,150 /823,950+70,200/ төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ө.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 133,190,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай Н ХХК-ийн нэхэмжлэлтэй, иргэний хэрэгт хариуцагч нь зээлийн гэрээний үүрэг 133,190,000 төгрөгийг 2025.11.23-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар, дээрх төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, ............... тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ө.Б-аас тэмдэгтийн хураамжид 447,075 төгрөг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 447,075 төгрөгийг тус тус гаргуулж, Н ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2025.05.26-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 894,150 /823,950+70,200/ төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА