Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 141/ШШ2026/00003

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Нарийн бичгийн даргаар Л.Золбоог оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч тоотод оршин суух Х овогт Л Өнэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Өнь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс цэргийн алба хааж ирээд Тосонцэнгэл сумын БУК-т жолооч автын засварчнаар 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Энэ хугацаанд БУК нь Баянбүрд ХК дараа нь З.Ө ХХК болон нэрээ өөрчилж байсан хугацааны тушаалыг архиваас шүүгээд гарч ирэхгүй байгаа. Иймд намайг 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Барилга угсралтын конторт жолооч, автын засварчнаар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Баянбүрд ХК-д жолоочоор, 1996 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл З.Ө ХХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа Л.Ө холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Өнь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Л.Өнь 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Барилга угсралтын конторт жолооч, авто засварчнаар,

1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Баянбүрд ХК-д жолоочоор,

1996 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл З.Ө ХХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь:

- Х овогт Л Ө...... дугаарын регистртэй талаарх иргэний үнэмлэхийн хуулбар,

- Улсын барилгын хорооны харьяа Тосонцэнгэл хотын барилга угсралтын конторын даргын 1988 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 240 дугаартай “...Ажилд томилох тухай гээд Л.Ө 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс Авто гражид засварчнаар томилон ажиллуулсугай...” гэсэн тушаалын хуулбар,

- Улсын барилгын хорооны харьяа Тосонцэнгэл хотын барилга угсралтын конторын даргын 1989 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 97 дугаартай “...Шагнал олгох тухай гээд тушаалын хавсралтын 5-р мөрөнд Өсөхбаяр, эрхэлсэн ажил  Агрегатын слесарь, төлөвлөгөөний биелэлт 101.4, олгох төгрөг 50...” гэсэн тушаалын хуулбар,

- Улсын барилгын хорооны харьяа Тосонцэнгэл хотын барилга угсралтын конторын даргын 1989 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 96 дугаартай “...Хариуцлагатай эрүүл, дежур томилох тухай  гээд 96-р тушаалын хавсралтын эргүүл хэсгийн 3-р мөрөнд  Өэхлэх сар 5, өдөр 1, цаг 00 ...” гэсэн тушаалын хуулбар,

- Улсын барилгын хорооны харьяа Тосонцэнгэл хотын барилга угсралтын конторын даргын 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 375 дугаартай “...Ээлжийн амралт олгох тухай гээд 375 дугаар тушаалын хавсралтын 7-р мөрөнд Л.Өсөхбаяр, аль салбар Автограж, эрхэлсэн ажил жолооч, үндсэн 26, нэмэгдэл бүгд 26....” гэсэн тушаалын хуулбар,   

 

- Завхан аймгийн Тосонцэнгэлийн барилга угсралтын контороос  Л  Өсөхбаярт 1989 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн дэвтэр нээн олгож “...1988 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Авто гражид жолооч засварчнаар томилон ажиллуулсугай...” гэсэн ажилд орсныг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр дахь мэдээлэл /хөдөлмөрийн дэвтрийн эх хувь болон нотариатаар батлуулсан хуулбар хувь/,

 

- Завхан аймгийн Тосонцэнгэлийн Баянбүрд компани 1996 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай “...Ээлжийн амралт олгох тухай Л.Өсөхбаяр, автограж  амралтын хоног 26 хоног...” гэсэн тушаалын хуулбар

 

- Завхан аймгийн Тосонцэнгэлийн Баянбүрд компани 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 66 дугаартай “...Үндсэн хөрөнгө зарах тухай  гээд тус компани үндсэн хөрөнгө Зил-130 маркийн 72-38 дугаартай авто машиныг 850,000 төгрөгөөр жинхэнэ эзэмшигч Л.Ө худалдсугай...” гэсэн тушаалын хуулбар,

 

- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Л Ө, РД, эрэгтэй, 1966 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, Барилга угстралтын конторт авто бааз слесарь ажилтай, эрхэлж эхэлсэн он 1988, бүртгэсэн 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдөр...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,

- ӨД нь 1995 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн талаарх “... регистрийн дугаартай ӨД, эмэгтэй, эцэг Л Ө, Баянбүрд компанид жолооч ажилтай...” гэсэн ХААТР-11 төрснийг бүртгэх анкетын хуулбар,

- ӨМ нь 1997 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн талаарх “... регистрийн дугаартай ӨМ, эмэгтэй, эцэг Л Ө...” гэсэн ХААТР-11 төрснийг бүртгэх анкетын хуулбар,

- Гэрч Ж.Х: “...Намайг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын барилга угсралтын конторт жолоочоор ажиллаж байхад Л.Өнь 1988 онд жолоочоор буюу автын засварчнаар ажилд орж байсан. Тэгээд тус барилга угсралтын контор нь Баянбүрд ХК болон З.Ө ХХК болж байсан. Би санахдаа 1996-1997 онуудад компани болж байсан. Тэгэхэд Л.Өнь мөн дээрх газруудад надтай хамт жолоочоор 1997 он хүртэл ажиллаж байсан. Би Л.Ө хамт ажиллаж байсан учраас 1988 оноос 1997 оныг дуустал жолооч, автын засварчнаар ажиллаж байсан талаар сайн мэдэж байгаа юм. Тухайн үед ахмад жолооч нарт шинэ жолооч нарыг хариуцуулж өгөөд тээвэрт хамт зааж зөвлөөд явдаг байсан. Тэгэхэд би Л.Ө хариуцаж хамт тээвэрт явдаг байсан...” гэсэн мэдүүлэг, 

- Гэрч Г.Ж: “...Л.Өбид хоёр хамт ажиллаж байсан учраас би ажиллаж байсан талаар сайн мэднэ. Л.Өнь намайг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын барилга угсралтын конторт жолоочоор ажиллаж байхад анх автын засварчнаар 1988 онд ажилд орж байсан. Барилга угсралтын контор нь эхлээд Баянбүрд ХК болж байсан гэхдээ хэдэн онд болж байсан талаар сайн санахгүй байна. Дараа нь З.Ө ХХК болж байсан. Тэгэхэд Л.Өнь мөн дээрх газруудад надтай хамт жолоочоор 1997 он хүртэл ажиллаж байгаад хувьчлал болоод Л.Өнь өөрийн унаж байсан машинаа хувьдаа аваад гарч байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмаар авагдсан бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсныг нотолсон, өөр хоорондоо зөрүүгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Дугаар  “Тосонцэнгэл сумын Барилга угсралтын контор гэсэн нэрээр манай архивт нотлох баримт байхгүй байна. Тосонцэнгэл сумын “Бд” ХК 78999 дугаартайгаар 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бүртгэгдэж, 1996 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “З.Ө” ХХК болон бүртгэгдсэн байна ...” гэсэн лавлагаа авагдсан байна.

Иймд нэхэмжлэгч Л.Өшүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Х овогт Л Ө 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Барилга угсралтын конторт жолооч, авто засварчнаар,

1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Баянбүрд ХК-д жолоочоор,

1996 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл З.Ө ХХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн Хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Өулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.ДОРЖБАЛ