Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 141/ШШ2026/00004

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Нэхэмжлэгч Б.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Ган-Эрдэнийг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар багт оршин суугч Ц овогт Б Д нэхэмжлэлтэй “Ж.Д нас барсан болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв

  

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч Б.Д нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 1985 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн 1 дэх охин Ж Дуламжавыг төрүүлж охин маань 1986 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өвчний улмаас нас барсан. Тухайн үед иргэний бүртгэлд бүртгүүлж чадаагүй бөгөөд одоо 4 хүүхэд төрүүлсэн эхэд алдар эхийн 1-р одон нөхөн олгох боломжтой болсон тул охин Ж.Д 1986 оны 03 дугаар сарын 02-нд нас барсан болохыг тогтоож өгнө үү  үү...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:      

Нэхэмжлэгч Б.Д нь Ж.Д 1986 оны 03 дугаар сарын 02-ны  өдөр нас барсан болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.   

1985 оны 01 дүгээр сарын 26-ны төрсөн Ж.Д 1986 оны 03 дугаар сарын 02-ны  өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан:  

- Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 19 дугаартай “... 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн таны гаргасан хүсэлтийн дагуу манай Нэгдсэн эмнэлгийн архиваас /1985 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр манай Нэгдсэн эмнэлэгт амаржиж охин төрүүлсэн гэх баримт, мөн тухайн охин 1986 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өвчний учир манай Нэгдсэн эмнэлэгт нас барсан гэх/ баримт, мэдээллүүдийг хайхад тухайн мэдээллүүд нь манай архивд байхгүй учир архивын мэдээллүүдийг олгох боломжгүй болно” гэсэн  тодорхойлолт,

- Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 20-ны 5/302 дугаартай “...Бадам овогтой Д нь /ИЦ60101969/, ам бүл-2, нөхрийн хамт амьдардаг. Тус багийн үндсэн иргэн мөн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт,

- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн бүртгэлтэй “.......... эх Бадамын Д...” гэсэн бичилт бүхий төрснийг бүртгэх анкет ХААТР 11 маягтын хуулбар,   

- Үндэсний төв архивын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03-01/8476 дугаартай “...Г Ж, тэргүүлэгч өөрөө 33 настай, эрэгтэй, Б Д эхнэр, 28 настай, эмэгтэй, Ж Д, охин 1 настай, эмэгтэй...” гэсэн лавлагаа,

 

- Ж Д нь 1985 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн талаарх “...1985 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эмэгтэй, эцэг Х овогт Г.Ж, эх Ц овогт Б Д, 1985 оны 01 дүгээр сарын 26-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрснийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын бүртгэлийн 80 дугаарт бүртгэв...” гэсэн ХААТР-11 буюу төрснийг бүртгэх анкет, гэрчилгээний хуулбар болон төрсний бүртгэлийн лавлагаа,

- 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 001-02 дугаартай “...Тус сумын 5-р багийн иргэн Б.Д нь / анхны хүүхэд болох Ж.Д нь 1985-1986 онуудад нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авч байгаагүй нь үнэн болно...” гэсэн хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний тодорхойлолт,

- 1981 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Бадамын Д, 1960 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, төрсөн газар багт оршин суугч, эмэгтэй, халх нийгмийн байдал малчин, Ж Д, 1985 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, охин, 1985 оны 03 дугаар сарын 19-ний 80 дугаартай бүртгэсэн...” гэсэн улаан паспортын бичилт,

- Гэрч Ж.Б: “...Би Г.Ж, Б.Д нарыг сайн танина. Бид нар нэг нутгийнх байсан учир Б.Дг 1985 онд төрсөн талаар нь мэднэ. 1985 оны 1 сард Б.Д нь төрж анхны хүүхэд охин хүүхэдтэй боллоо гэж байсан. Гэтэл жилийн дараа буюу хавар санагдаж байна. Хүүхэд нь өвдөөд Завхан аймаг яваад хүүхэд нь нас барсан гэнээ гэж нутгийн хүнээс сонсож байсан. Яагаад нас барсан талаар нь би мэдэхгүй хүнээс дуулахдаа хатгаа нь хүндэрсэн гэсэн гэж дуулж байсан. Өөр мэдэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.Сн: “...Би Г.Ж, Б.Д нарыг сайн танина. Бид нар нэг нутгийнх байсан учир Б.Дг 1985 оны 1 сард хүүхэд төрүүлж байсан талаар нь мэддэг юм. Тэгсэн жилийн дараа байх Б.Дгийн аав Бадам, ээж Хоролсүрэн нараас тухайн хүүхдийн нас барсан талаар сонсож байсан. Яагаад нас барсан талаар нь сайн мэдэхгүй байна. Миний мэдэхийн 1985 оны 1 сар их хүйтний үеэр төрсөн байсан. Гэтэл 1 нас гарантаа байхдаа нас барсан гэнээ гэж л дуулсан өөр мэдэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.      

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж 1985 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн Ж Дуламжав нь 1986 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нас барсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Д нь Ж.Д 1986 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нас барсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл нь онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгддэг бөгөөд нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан ......-ны өдөр төрсөн Ж Д нь ......... өдөр нас барсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Завхан аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  П.ДОРЖБАЛ