Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 141/ШШ2026/00011

 

 

                                   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,

Нэхэмжлэгч: багт оршин суугаа Б овогт Ч Б нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал болон мал маллаж байсан болохоо тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч Ч.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие Завхан аймгийн Түдэвтэй сумын эмнэлэгт 1970 онд төрж тус сумын 8 жилийн дунд сургуулийн 8-р ангиа 1986 онд төгссөн юм. Манай аав Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдлийн Баянцагаан бригадад малчнаар ажиллаж байсан тул би 8-р ангиа төгсөөд шууд нэгдлийн малчнаар ажиллах байгаад 1988 оны 9 дүгээр сарын 29-нд цэрэгт явтлаа тасралтгүй ажиллах байсан.Архиваас лавлагаа авахад миний нэрээр лавлагаа гараагүй Намайг сургуульд байхын манайхан болон ангийнхан Ганболд гэж дууддаг байсан учраас архивын лавлагаанд гаргасан баримт болох хөдөлмөр хөлс олгосон 1989 оны баримтад Ганболд нэрээр бичигдсэн байдаг. Миний тухайд 1986 оны хавар 6 дугаар сарын сүүлчээс цэрэгт явах хүртлээ малчнаар тасралтгүй ажиллаж байсан.Иймд холбогдох баримтыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч. нь шүүхэд ирүүлсэн  хүсэлтдээ: “...Миний бие тус шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох мөн мал маллаж байсан болохоо тогтоолгох нэхэмжлэл гаргасан тул баримтын бүрдүүлбэр дутуу байгаа тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б ирүүлсэн “Ажиллаж байсан байдал болон мал маллаж байсан болохоо тогтоолгох тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Б нь “...Миний бие тус шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох мөн мал маллаж байсан болохоо тогтоолгох нэхэмжлэл гаргасан тул баримтын бүрдүүлбэр дутуу байгаа тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэсэн агуулга бүхий хүсэлтийг ирүүлж, хүсэлтдээ гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Б ирүүлсэн “Ажиллаж байсан байдал болон мал маллаж байсан болохоо тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгч Ч.Б олгосугай.

3. Нэхэмжлэгч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

           

 

 

 

 

     ШҮҮГЧ                                     П.ДОРЖБАЛ