| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00915/И |
| Дугаар | 301/ШШ2025/00716 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 301/ШШ2025/00716
| 2025 оны 12 сарын 18 өдөр | Дугаар 301/ШШ2025/00716 | Архангай аймаг |
301/ШШ2025/00716
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн ......... тоотод оршин суух, Б овогт Цгийн Бийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Бэ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Бэ нь “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
1. Хүсэлт гаргагч Ц.Бэ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1965 онд төрсөн, одоо өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байгаа. Харин өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл миний №117136 дугаартай хөдөлмөрийн дэвтэр дэх зарим бичилт нотлох баримтын шаардлага хангахгүй, тэдгээрийг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн тул хүсэлт гаргаж байна. Би 1985 оны 07 дугаар сарын 01-нд хуучнаар ЗХУ-д тлийн сургууль Түлш Эийн яамны нэр дээр суралцаж төгсөж ирээд А аймгийн Эт хуваарилагдаж ирсэн юм. А аймгийн Эийн даргын 1985 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 61 тоот тушаалаар 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тус үйлдвэрт бнаар 1986 оны 07-р сарын 22-ны өдөр хүртэл буюу цэрэгт явах хүртлээ ажилсан юм. Харин миний хөдөлмөрийн дэвтрийн 6,7-р хуудас дахь бичилтэд өдөр нь засвартай, тушаалын дугаар буруу бичигдсэн төдийгүй, тушаал нь Хайрхан сум дахь дизель станцын цехэд гэж буруу ташаа бичигдсэн байна. Миний хувьд А аймгийн Эт бнаар 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл тасралтгүй ажиллаж байсан болно. Энэ талаар А аймгийн Эт хадгалагдаж буй цалингийн түүвэрт тодорхой байгаа. Мөн хөдөлмөрийн дэвтрийн 18.19 дүгээр хуудсанд бичигдсэн А аймгийн Пын газарт хяналтын Поор томилогдож ажилсан тушаалын он сар өдөр буруу бичигдсэн байна. Би А аймгийн Пын газарт аймгийн Пын 1991 оны 11 сарын 21-ний өдрийн №60 дугаартай тушаалаар аймгийн Пын газрын жижүүрийн ажлаас чөлөөлөгдөж, аймгийн Пын газарт нарийн бичгийн дарга, бээр томилогдон ажиллаж байгаад Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий Пын 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/15 тоот тушаалаар 1993 оны 02 д/гаар сарын 01-ний өдрөөс эхлэн А аймгийн Пын газарт хяналтын Поор томилогдон ажиллаж байгаад М-ийн хуулийн ангид суралцах болсон. Монгол Улсын Ерөнхий Пын 1993 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/48 тоот тушаалаар А аймгийн Пын газрын хяналтын Пын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн юм. Тус Пын газарт хяналтын П болон нарийн бичгийн дарга, бийн ажлыг хамтад нь хийж байсан болно. Иймд намайг А аймгийн Эт бнаар 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл тасралтгүй ажиллаж байсан болон А аймгийн Пын газарт 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нарийн бичгийн дарга, б, мөн 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хяналтын Поор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ц.Бэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А аймгийн Эт 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл бнаар, А аймгийн Пын газарт 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нарийн бичгийн дарга, бээр, 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хяналтын Поор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...” гэв.
2. Хэрэгт хүсэлт гаргагчаас дараах нотлох баримтыг гаргасан.
Иргэний үнэмлэхийн лавлагаа
№117136 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
БНМАУ-ын Түлш Эийн яамны харьяа А аймгийн социалист хөдөлмөрийн Эийн захиргааны даргын 1985 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 61 дугаартай тушаал “...Ц овогтой Бэ ...нарыг 1985 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн ээлжийн машинистаар дагалдуулан ажиллуулсугай...” гэсэн,
БНМАУ-ын Түлш Эийн яамны харьяа А аймгийн социалист хөдөлмөрийн Эийн захиргааны даргын 1986 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 54 дугаартай тушаал “...Ц овогтой Бийг 1986 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн үндсэн ажлаас нь чөлөөлсүгэй...” гэсэн,
Эийн засварын тасагт бин ажилтай Ц овогтой Бийн 1985 онд 10, 11 сар, 1986 онд 1, 2, 3, 5, 6, 8 сарын ажилласан цалингийн түүвэр тодорхойлолт,
А аймгийн Пын 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 60 дугаартай тушаал “...Ц овогтой Бийг 1991-11-21-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс эхлэн аймгийн Пын нарийн бичгийн дарга, архив бээр дэвшүүлэн томилон ажиллуулсугай...” гэсэн,
А аймгийн Пын 1992 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 42 дугаартай тушаал, түүний хавсралт “...Ц.Бэ албан тушаал нарийн бичгийн дарга...” гэсэн,
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Пын 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/15 дугаартай “...Цгийн Бийг 1993 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн А аймгийн Пын газарт хяналтын Поор томилсугай...” гэсэн,
А аймгийн Пын газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/651 дугаартай тодорхойлолт,
3. Шүүхээс хэрэгт дараах нотлох баримтыг бүрдүүлсэн.
Архивын ерөнхий газрын Үндэсний Т архивын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 03/1187 дугаартай албан бичиг, №03-01/7992 дугаартай лавлагаа,
БНМАУ-ын Хүн ам, орон сууцны 1989 оны тооллого “...ажилчин, цахилгаанчин...” гэсэн,
Гэрч М.Аийн “...Хуулийн цаазын дунд сургуулийн Хууль зүйн албаны ангийг 1991 онд төгсөж 1991 оны хавар А аймгийн Пын газарт Пын нарийн бичгийн дарга, бээр томилогдон ирж 1 жил гаруй хугацаанд ажиллаад 1993 оноос 01 сараас эхлээд А аймгийн Пын газарт хяналтын Поор томилогдсон. 1993 оны сүүл үеэс Монгол улсын Их сургуулийн түргэний ангид өдрөөр суралцахаар явж байсан. Их сургуулийн түргэний ангиа 2 жил 6 сараар төгсөөд Т аймагт хяналтын Поор томилогдон ажиллаж байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Аийн “...Ц.Бийн хувьд 1985 оны дунд үеэс А аймгийн Эт ээлжийн туслах машинистаар ажилд ороод 1 жил орчим буюу 1986 оныг дуустал ажилласан. Тухайн үед би ээлжийн ахлах машинист байсан бөгөөд хамт нэг ээлжид гардаг байсан учраас Ц.Бийг А аймгийн Эт бнаар 1985 оноос 1986 оны хугацаанд ажиллаж байсан талаар сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд авагдсан.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Бийн А аймгийн Эт 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл бнаар, А аймгийн Пын газарт 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нарийн бичгийн дарга, бээр, 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хяналтын Поор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан:
№117136 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, БНМАУ-ын Түлш Эийн яамны харьяа А аймгийн социалист хөдөлмөрийн Эийн захиргааны даргын 1985 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 61 дугаартай тушаал, БНМАУ-ын Түлш Эийн яамны харьяа А аймгийн социалист хөдөлмөрийн Эийн захиргааны даргын 1986 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 54 дугаартай тушаал, Эийн засварын тасагт бин ажилтай Ц овогтой Бийн 1985 онд 10, 11 сар, 1986 онд 1, 2, 3, 5, 6, 8 сарын ажилласан цалингийн түүвэр тодорхойлолт, А аймгийн Пын 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 60 дугаартай тушаал, А аймгийн Пын 1992 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 42 дугаартай тушаал, түүний хавсралт, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Пын 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/15 дугаартай тушаал, А аймгийн Пын газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/651 дугаартай тодорхойлолт, Архивын ерөнхий газрын Үндэсний Т архивын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 03/1187 дугаартай албан бичиг, №03-01/7992 дугаартай лавлагаа, БНМАУ-ын Хүн ам, орон сууцны 1989 оны тооллого, гэрч М.А, Д.А нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Ц.Бэ нь БНМАУ-ын Түлш Эийн яамны харьяа А аймгийн социалист хөдөлмөрийн Эт 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл бнаар, А аймгийн Пын газарт 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нарийн бичгийн дарга, архив бээр, 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хяналтын Поор тус тус ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Б овогт Цгийн Бэ /иргэний бүртгэлийн дугаар: 650....../-ийг БНМАУ-ын Түлш Эийн яамны харьяа А аймгийн социалист хөдөлмөрийн Эт 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл бнаар, А аймгийн Пын газарт 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нарийн бичгийн дарга, архив бээр, 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хяналтын Поор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Ц.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Цгийн Бэ /иргэний бүртгэлийн дугаар: .........../-ийг БНМАУ-ын Түлш Эийн яамны харьяа А аймгийн социалист хөдөлмөрийн Эт 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл бнаар, А аймгийн Пын газарт 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нарийн бичгийн дарга, архив бээр, 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хяналтын Поор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР