Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 301/ШШ2025/00695

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 301/ШШ2025/00695

Архангай аймаг

 

                       

 

301/ШШ2025/00695

 

 

 

 

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч  П.Дониддолгор би

Нэхэмжлэгч: Г банк ХК-ийн А салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А аймгийн .......... тоотод  оршин суух С. Сд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 6,857,563.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Г банк ХК-ийн А салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд хариуцагч С.Сгээс 6,857,563.11 төгрөг гаргуулж өгнө үү...гэжээ.

 

            Хариуцагч С.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г банкнаас гаргасан 6,857,563.11 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Г банк ХК-ийн А салбар хариуцагч С.Сд  холбогдуулан 6,857,563.11 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 6,857,563.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч С.С нь нэхэмжлэгч Г банк ХК-ийн А салбарын нэхэмжилсэн 6,857,563.11 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,671 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 62,335.5 төгрөг, хариуцагч С.Сгээс 62,335.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г банк ХК-ийн А салбарт олгохоор шийдвэрлэв. 

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г банк ХК-ийн А салбарын нэхэмжилсэн 6,857,563.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.С төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,671 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 62,335.5 төгрөг, хариуцагч С.Сгээс 62,335.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г банк ХК-ийн А салбарт олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч С.С нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    П.ДОНИДДОЛГОР