Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 301/ШШ2025/00696

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 301/ШШ2025/00696

Архангай аймаг

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор би

Нэхэмжлэгч: Г банк ХК-ийн А салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймаг, ......... тоотод оршин суух Ж.Г, Б.Б  нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 462,903.91 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г банк ХК-ийн А салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд хариуцагч Ж.Г, Б.Б  нараас  462,903.91 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгч Г банк ХК-ийн А салбараас шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Ж.Г, Б.Б нар нь зээлээ бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г банк ХК-ийн А салбар нь хариуцагч Ж.Г, Б.Б  нарт холбогдуулан  462,903.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь 462,903.91 төгрөгийг төлсөн  болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г банк ХК-ийн А салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 7,268.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г банк ХК-ийн А салбарт олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон 

 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г банк ХК-ийн А салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Г, Б.Б  нарт холбогдох 462,903.91 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч Г банк ХК-ийн А салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 7,268.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г банк ХК-ийн А салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                       П.ДОНИДДОЛГОР