Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 301/ШШ2026/00021

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 301/ШШ2026/00021

Архангай аймаг

 

                     

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч  П.Дониддолгор би

Нэхэмжлэгч: ............. байрлах “Д ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А аймгийн ........... багт  оршин суух Б.Цад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2,493,823 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“Д ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд хариуцагч Б.Цаас 2,493,823 төгрөг гаргуулж өгнө үү...гэжээ.

 

            Хариуцагч Б.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие “Д ББСБ”-аас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие “Д ББСБ”-ийн нэхэмжлэлийн шаардлагыг 1 сард 2 удаа хуваан төлнө гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Д ББСБ” ХХК хариуцагч Б.Цад  холбогдуулан 2,493,823 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 2,493,823 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч Б.Ц нь нэхэмжлэгч “Д ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 2,493,823 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 26,950 төгрөг, хариуцагч Б.Цаас  26,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Д ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэв. 

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Д ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 2,493,823 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ц төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 26,950 төгрөг, хариуцагч Б.Цаас  26,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Д ББСБ” ХХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.Ц нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    П.ДОНИДДОЛГОР