| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0240/э |
| Дугаар | 522 |
| Огноо | 2018-07-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Х.Еркебулан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 522
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн даргаО.Бадмаараг,
Улсын яллагч Х.Еркебулан,
Шүүгдэгч Ц.Болдбаатар түүний өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэжирүүлсэн Халзад овогт Цэрэндоржийн Болдбаатарт холбогдох эрүүгийн 1709026750413 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 84 дүгээр байрны 81 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Халзад овогт Цэрэндоржийн Болдбаатар, /РД:ЧР79091418/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ц.Болдбаатар нь 2017 оны 8 дугаарсарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Аззаяаг “Бүгд Найрамдах Солонгос Улс руу явах визний материал бүрдүүлж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, улмаар 2.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
ШүүгдэгчЦ.Болдбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.
Эрүүгийн 1709026750413 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ц.Болдбаатар нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...би анхнаасаа энэ хүмүүсийг залилан мэхлэх гэсэн санаа байхгүй, надаар бол маш олон хүний визийг гарахад тусалж материалыг нь бүрдүүлж өгөөд визийг нь гаргуулж байсан. Энэ Аззаяа гэдэг хүний хувьд материал бүрдүүлж өгөөд виз гарах хугацаа нь хэтэрсэн учраас цагдаагийн байгууллагад хандсан байна лээ, тэгээд бүх төлбөрийг төлж хохирол гомдолгүй болгосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Хохирогч О.Аззаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Миний найз Даваахүү надад хэлэхдээ "Бүгд Найрамдах Солонгос Улсын визний материалыг бүрдүүлдэг хүн байна, хоёулаа урьдчилгаа 2,000,000 төгрөг өгөөд материалаа өгье" гэсэн. Тэгэхээр нь би 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Ц.Болдбаатар гэх хүнтэй хуучин Солонгос улсын элчингийн орчим уулзсан. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Болдбаатар надад хоёр данс өгсөн ба би одоо ямар данс байсныг санахгүй байна. Тэр данс руу нь хоёр хуваагаад 2,000,000 төгрөгийг хийсэн. Тэгээд мөнгө шилжүүлснээс хойш ямар ч сураггүй байгаад байсан ба би өөрөө араас нь утсаар ярихад "та санаа зоволтгүй 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэхэд бүх хариу гарна" гэдэг байсан. Тэгээд 2017 онь 10 дугаар сарын 15-ны өдөр болоход утас нь холбогдохгүй 2-3 хонохоор нь гэрт нь очиход эхнэр нь Болдбаатарыг "байхгүй байгаа" гэсэн ба бид нар бичиг баримтыг асуухад "цүнхэнд нь байж магадгүй" гэж эхнэр нь хэлэхээр нь цүнхнээс нь үзэхэд хүний бичиг баримт гарч ирсэн. Улмаар Болдбаатартай холбогдож мөнгө нэхэхэд "одоо шилжүүлнэ" гэх мэтээр хуурч мэхлээд байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/
Ц.Болдбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч Ц.Бадамхандын мэдүүлэг /хх-ийн 18-24 дүгээр хуудас/, гэрч Ж.Цэрэн-Өлзийгийн мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/, гэрч Г.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 41-43 дугаар хуудас/, Ц.Болдбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Болдбаатар нь 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Аззаяаг “Бүгд Найрамдах Солонгос Улс руу явах визний материал бүрдүүлж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, хуурч улмаар 2.000.000 төгрөгийг залилан авсан болох нь шүүгдэгч Ц.Болдбаатарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Аззаяагийн мэдүүлэг, болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчээс хохирогчид “Бүгд Найрамдах Солонгос Улс руу явах визний материал бүрдүүлж өгнө” хэмээн харилцан тохиролцож төөрөгдүүлэн хуурч, 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулсан, тухайн мөнгийг О.Аззаяагийн зориулах зүйлд хэрэглэлгүй улмаар үгээр, үйлдлээр бодит байдлыг нууж, хохирогчтой уулзахаас зайлсхийсэн үйлдэл нь “залилах” гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай,ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Ц.Болдбаатарыг бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч улмаар 2.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Болдбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон шударга байх ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай санаа, зорилготой, зөв зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Ц.Болдбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хохирогч О.Аззаяагаас “…гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” /хх-48/ гэсэн тул шүүгдэгч Ц.Болдбаатар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ц.Болдбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Болдбаатар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.