| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/01077/И |
| Дугаар | 301/ШШ2025/00709 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 301/ШШ2025/00709
| 2025 оны 12 сарын 16 өдөр | Дугаар 301/ШШ2025/00709 | Архангай аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор би
Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн А салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймаг, Х сум, Т багт оршин суух М.Гд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 364,868.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч : “М” ХХК А салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд хариуцагч М.Ггаас 364,868.28 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч “М” ХХК А салбараас шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...М.Г нь 364,870 төгрөгийг 11 сарын 05-ны өдөр төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК А салбар нь хариуцагч М.Гд холбогдуулан 364,868.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 364,870 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “М” ХХК А салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,596 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 5,798 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК А салбарт олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК А салбарын хариуцагч М.Гд холбогдуулан 364,868.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч нэхэмжлэгч “М” ХХК А салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,596 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 5,798 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК А салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР