Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 301/ШШ2026/00004

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 301/ШШ2026/00004

Архангай аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС            

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А аймаг .... багт оршин суух С.Гын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А аймаг ...... оршин суух В.Д, Л.О нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: “12,920,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран нар оролцов.            

                                                                                                                                                                                                                                                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Г би А аймгийн Ж суманд олон үеэрээ амьдарсан тус сумын өндөр настны нэг юм.  Нутгийн танил гэр бүлийн хоёр болох Л.О, В.Д нар нь бидэнд гэр бүлийн хэрэгцээ болон бусад зүйлд хэрэглэх яаралтай мөнгөний хэрэг гараад байна, та хэсэгчлэн мөнгө зээлж тус болооч танаас өөр туслах хүнгүй байна гэхээр нь нутгийн дүү нар, нуруутай хүмүүс гэж ойлгоод 2023 оны 04 сараас 2023 оны 11 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн сарын 4 хувийн хүүтэйгээр мөнгө зээлдүүлсэн. Ингэхдээ өөрийн хаан банкны ...... тоот данснаас зээлдэгч Л.Огийн ...... тоот данс руу шилжүүлсэн. Уг зээлийн мөнгөн дүнгээс зарим үндсэн зээл, хүүг нь төлсөн бөгөөд одоогоор үндсэн зээлийн үлдэгдэл 7.250.000 төгрөг, хүү нэг сарын 290.000 төгрөг, нийт 21 сараар тооцвол 6.090.000 төгрөг байгаа бөгөөд нийт мөнгө 13.340.000 төгрөг нэхэмжилж байгаа болно...” гэв.

Хариуцагч В.Д шүүхэд гаргасан тайлбартаа: “... С.Гын нэхэмжлэлтэй В.Д, Л.О нарт холбогдох иргэний хэрэгт, хариуцагч Д.Д миний бие нэхэмжлэлийн хувийг 2025.11.11- ний өдөр гардан авч шүүхэд дараах тайлбарыг бичгээр гаргаж байна. С.Гын нэхэмжилсэн 13.340.000 төгрөгийн миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би энэ хүнээс мөнгө зээлэх талаар огт холбогдож, уулзаж байгаагүй, нэг ч төгрөг аваагүй. 2025 оны хавар манай гэрт ирээд зээлсэн мөнгөө өгөөч гэхэд нь л эхнэр Л.Ог нутгийн эмэгтэй болох А.......д С.Г ахаас мөнгө зээлээд өгчихсөн байсан талаар мэдсэн. Эхнэр энэ талаараа надад хэлээгүй байсан. Миний хувьд нэхэмжлэгчтэй хүүтэй мөнгө зээлэх талаар ямар нэгэн харилцаа огт үүсгээгүй учир хариуцах үүрэг хүлээхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.  

Хариуцагч Л.О шүүхэд гаргасан тайлбартаа: “... С.Гын нэхэмжлэлтэй В.Д, Л.О нарт холбогдох иргэний хэрэгт, хариуцагч Л.О миний бие нэхэмжлэлийн хувийг 2025.11.11- ний өдөр гардан авч шүүхэд дараах тайлбарыг бичгээр гаргаж байна. С.Гын нэхэмжилсэн 13.340.000 төгрөгийн миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би С.Г ахаас нийтдээ ийм их хэмжээний мөнгө зээлээгүй. Манай нутгийн эмэгтэй болох А....... нь мөнгө зээлээч гээд над руу өдөр шөнөгүй гуйгаад байхаар нь л би зээлж өгсөн. Ингэж зээлэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй. Би зээлсэн мөнгөнөөсөө 2023 оны 04.17-ны өдөр 442.000, 4 сарын 25-нд 4 сарын 29-нд 1.600.000, 05 сарын 15-нд 530.000, 6 сарын 10-нд 150.000, 6 сарын 20-нд 215.000, 7 сарын 02-нд 520.000, 7 сарын 9-нд 160.000, 8 сарын 04-нд 300.0009 сарын 7-нд 300.000, 9 сарын 14-нд 370.0009 сарын 26-нд 620.000, 10 сарын 4-нд 300.000, 10 сарын 7-нд 1.140.000, 10 сарын 11 -нд 420.000, 11 сарын 01-нд 300,000, 2024 оны 3 сарын 19-нд 230.000, 5 сарын 10-нь 500.000 төгрөг тус тус өгсөн, одоо С.Г ахад өгөх өргүй гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ. 

Хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Талуудын хооронд хуульд заасан хэлбэрээр байгуулагдаагүй хэлцлийг үндэслэж үндсэн төлбөр, хүү, хугацаа зэргийг өөрийн дураар тодорхойлж, 13,340,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хамгийн анх хариуцагчаас нэхэмжлэгч рүү шилжүүлсэн 425,000 төгрөгөөс эхэлж мөнгөний харилцаа үүссэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 800,000 төгрөгөөс өмнө эрх зүйн харилцаа үүссэн нөхцөл байдал тогтоогддоггүй, энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдана. Хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны шатанд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаар Л.О, В.Д гэх хүмүүсийг тодорхойлж, шүүхэд нэхэмжлэл гаргаж ирүүлсэн. Үүний нэг нэхэмжлэгч болох В.Д нь Л.О, С.Г нарын хооронд дээрх зээлийн эрх зүйн харилцаа үүссэн талаар шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардаж авахдаа мэдсэн. Тэгэхээр нэхэмжлэгчийн тодорхойлсон иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд нь В.Д  мөн эсэхэд шүүх дүгнэлт хийх байх. Хоёрдугаарт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй төлөгдөөгүй гэх үндсэн төлбөр, хүү, хугацаа зэргийг хуульд заасан хэлбэрээр тодорхойлсон нотлох баримт хэрэгт авагдсан эсэхийг шүүх анхаарч үзэх байх. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй. Бичгийн гэрээний хэлбэрийг хангасан хэлцэл ч байгуулагдсан гэж үзэх үндэслэл байхгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шаардлагад дурдаж байгаа 4 хувийн хүү гэдгийг тогтоосон баримт хэрэгт байхгүй. Хариуцагч нарын зүгээс зээлийн төлбөр дээрээ тодорхой хэмжээний мөнгөн дүнг нэмж шилжүүлж байгаа нь тэдний сарын 4 хувийн хүүтэй зээлийн байгуулсан гэж үзэх  үндэслэл болохгүй. Мөн зээлийн гэрээний хугацааг 21 сараар тооцож 6,090,000 төгрөг нэхэмжилж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Эдгээр нөхцөл байдлыг шүүх харгалзан үзнэ үү. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч С.Г, хариуцагч Л.О нарын хооронд уг эрх зүйн харилцаа үүссэн эсэхийг тогтоож өгнө үү....” гэв.

2.  Нэхэмжлэгч, хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлага болон татгалзалтай холбоотой дараах

Хаан банкны С.Гын ...... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

Хаан банкны Л.Огийн ...... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар гаргасан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нь хариуцагч В.Д, Л.О нарт холбогдуулан зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө “12,920,000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч В.Д, Л.О нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 7,250,000 төгрөг, зээлийн хүү 6,090,000 төгрөг, нийт 13,340,000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбар гаргасан болно.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч В.Дт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч нарын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Үүнд:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Г нь Л.О, В.Д нарт 2023 оны 04 сараас 2023 оны 11 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн сарын 4 хувийн хүүтэйгээр мөнгө зээлдүүлсэн. Ингэхдээ өөрийн хаан банкны ...... тоот данснаас зээлдэгч Л.Огийн ...... тоот данс руу шилжүүлсэн. Уг зээлийн мөнгөн дүнгээс зарим үндсэн зээл, хүүг нь төлсөн бөгөөд одоогоор үндсэн зээлийн үлдэгдэл 7.250.000 төгрөг, хүү нэг сарын 290.000 төгрөг, нийт 21 сараар тооцвол 6.090.000 төгрөг байгаа бөгөөд нийт мөнгө 13.340.000 төгрөг нэхэмжилж байгаа гэсэн тайлбар гаргасан.

 

Хариуцагч В.Д шүүхэд гаргасан тайлбартаа: С.Гын нэхэмжлэлтэй В.Д, Л.О нарт холбогдох иргэний хэрэгт, хариуцагч Д.Д миний бие нэхэмжлэлийн хувийг 2025.11.11- ний өдөр гардан авч шүүхэд дараах тайлбарыг бичгээр гаргаж байна. С.Гын нэхэмжилсэн 13.340.000 төгрөгийн миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би энэ хүнээс мөнгө зээлэх талаар огт холбогдож, уулзаж байгаагүй, нэг ч төгрөг аваагүй. 2025 оны хавар манай гэрт ирээд зээлсэн мөнгөө өгөөч гэхэд нь л эхнэр Л.Ог нутгийн эмэгтэй болох А.......д С.Г ахаас мөнгө зээлээд өгчихсөн байсан талаар мэдсэн. Эхнэр энэ талаараа надад хэлээгүй байсан. Миний хувьд нэхэмжлэгчтэй хүүтэй мөнгө зээлэх талаар ямар нэгэн харилцаа огт үүсгээгүй учир хариуцах үүрэг хүлээхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ. 

Хариуцагч Л.О шүүхэд гаргасан тайлбартаа: “... С.Гын нэхэмжлэлтэй В.Д, Л.О нарт холбогдох иргэний хэрэгт, хариуцагч Л.О миний бие нэхэмжлэлийн хувийг 2025.11.11- ний өдөр гардан авч шүүхэд дараах тайлбарыг бичгээр гаргаж байна. С.Гын нэхэмжилсэн 13.340.000 төгрөгийн миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би С.Г ахаас нийтдээ ийм их хэмжээний мөнгө зээлээгүй. Манай нутгийн эмэгтэй болох А....... нь мөнгө зээлээч гээд над руу өдөр шөнөгүй гуйгаад байхаар нь л би зээлж өгсөн. Ингэж зээлэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй. Би зээлсэн мөнгөнөөсөө 2023 оны 04.17-ны өдөр 442.000, 4 сарын 25-нд 4 сарын 29-нд 1.600.000, 05 сарын 15-нд 530.000, 6 сарын 10-нд 150.000, 6 сарын 20-нд 215.000, 7 сарын 02-нд 520.000, 7 сарын 9-нд 160.000, 8 сарын 04-нд 300.0009 сарын 7-нд 300.000, 9 сарын 14-нд 370.0009 сарын 26-нд 620.000, 10 сарын 4-нд 300.000, 10 сарын 7-нд 1.140.000, 10 сарын 11 -нд 420.000, 11 сарын 01-нд 300,000, 2024 оны 3 сарын 19-нд 230.000, 5 сарын 10-нь 500.000 төгрөг тус тус өгсөн, одоо С.Г ахад өгөх өргүй гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ. 

Хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Нэхэмжлэгчийн шаардлагад дурдаж байгаа 4 хувийн хүү гэдгийг тогтоосон баримт хэрэгт байхгүй. Хариуцагч нарын зүгээс зээлийн төлбөр дээрээ тодорхой хэмжээний мөнгөн дүнг нэмж шилжүүлж байгаа нь тэдний сарын 4 хувийн хүүтэй зээлийн байгуулсан гэж үзэх  үндэслэл болохгүй. Мөн зээлийн гэрээний хугацааг 21 сараар тооцож 6,090,000 төгрөг нэхэмжилж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Эдгээр нөхцөл байдлыг шүүх харгалзан үзнэ үү. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч С.Г, хариуцагч Л.О нарын хооронд уг эрх зүйн харилцаа үүссэн эсэхийг тогтоож өгнө үү....” гэсэн тайлбар гаргасан.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...хариуцагч нар нь 2023 оны 04 сараас 2023 оны 11 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн сарын 4 хувийн хүүтэйгээр мөнгө зээлдүүлсэн. Ингэхдээ өөрийн хаан банкны ...... тоот данснаас зээлдэгч Л.Огийн ...... тоот данс руу шилжүүлсэн. Уг зээлийн мөнгөн дүнгээс зарим үндсэн зээл, хүүг нь төлсөн бөгөөд одоогоор үндсэн зээлийн үлдэгдэл 7.250.000 төгрөг, хүү нэг сарын 290.000 төгрөг, нийт 21 сараар тооцвол 6.090.000 төгрөг байгаа бөгөөд нийт мөнгө 13.340.000 төгрөг нэхэмжилж байгаа...” гэж,

хариуцагч В.Д нь “...би С.Гтой зээлийн гэрээ байгуулаагүй, энэ талаар мэдээгүй, хариуцагч Л.О нь С.Гоос мөнгө зээлж хүнд авч өгсөн, зээлсэн мөнгөө төлж дуусгасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагатай маргасан.

 

Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч В.Д, Л.О нартай 2023 оны 04 сараас 2023 оны 11 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн сарын 4 хувийн хүүтэйгээр мөнгө зээлдүүлсэн талаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан Хаан банкны С.Гын ...... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны Л.Огийн ...... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар хариуцагч В.Д нь С.Гтой хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар С.Г Л.О нарын хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хэлцэл үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч талаас хариуцагч В.Гтой хэлцэл байгуулсан талаар нотлох баримт гаргаагүй, хариуцагч В.Дын дээрх тайлбарыг нотлох баримтаар үгүйсгээгүй, нотлоогүй байна.

 

Хариуцагч В.Д нь нэхэмжлэгч С.Гтой хэлцэл хийсэн гэж үзэх нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч В.Дт холбогдуулсан нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин нэхэмжлэгч, хариуцагч Л.О нарын хооронд 2023 оны 04 сараас 2023 оны 11 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн сарын 4 хувийн хүүтэйгээр мөнгө зээлдүүлсэн. С.Гын Хаан банкны ...... тоот данснаас Л.Огийн Хаан банкны ...... тоот данс руу, Л.Огийн Хаан банкны ...... тоот данснаас С.Гын Хаан банкны ...... тоот данс руу тус тус харилцан мөнгөн шилжүүлэг хийгдсэн, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч Л.Огийн тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулга зэргээр нэхэмжлэгч С.Г, хариуцагч Л.О нарын хооронд зээлийн гэрээ байгуулах талаар хийгдсэн хэлцэл нь хүсэл зоригоо харилцан илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “...281.1.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж хуульчилсан.

С.Г нь 2023 оны 04 сараас 2023 оны 11 сар хүртэлх хугацаанд сарын 4 хувийн хүүтэйгээр Л.Отай зээлийн гэрээ байгуулж, хариуцагч нь зээлсэн мөнгийг буцаан өгч  байсан зээлийн гэрээний талаар маргаагүй байна.

С.Г нь Л.Отай 2023 оны 04 сараас 2023 оны 11 сар хүртэлх хугацаанд сарын 4 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлэх талаар тохиролцохдоо зээлийн гэрээг бичгээр байгуулсан эсэх талаар баримт гаргаагүй болно.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...2023 оны 04 сараас 2023 оны 11 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн сарын 4 хувийн хүүтэйгээр мөнгө зээлдүүлсэн. С.Г нь Хаан банкны ...... тоот данснаас зээлдэгч Л.Огийн ...... тоот данс руу шилжүүлсэн. Уг зээлийн мөнгөн дүнгээс зарим үндсэн зээл, хүүг нь төлсөн бөгөөд одоогоор үндсэн зээлийн үлдэгдэл 7.250.000 төгрөг, хүү нэг сарын 290.000 төгрөг, нийт 21 сараар тооцвол 6.090.000 төгрөг байгаа бөгөөд нийт 13.340.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

Хэрэгт С.Гын ХААН банкны 51370005134 тоот депозит дансны 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны мөнгөн шилжүүлгийн хуулга, Л.Огийн ХААН банкны ...... тоот депозит дансны 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн, 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны мөнгөн шилжүүлгийн хуулга тус тус авагдсан.

 

Хэрэгт авагдсан С.Г, Л.О нарын Хаан банкны депозит дансны хуулгаар С.Г, Л.О  нарын данс хооронд мөнгөн шилжүүлэг хийгдсэн байна.

 

Тухайлбал С.Гын ХААН банкны 51370005134 тоот депозит данснаас 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд Л.Огийн ХААН банкны ...... тоот депозит дансанд 12,200,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн.

 

Л.Огийн ХААН банкны ...... тоот депозит данснаас 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн, 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд С.Гын ХААН банкны ........4 тоот депозит дансанд 8,575,000 төгрөгийн гүйлгээ хийгджээ.

 

Нэхэмжлэгч С.Гын Хаан банкны данснаас хариуцагч Л.Огийн Хаан банкны дансанд 12,200,000 төгрөгийн, хариуцагч Л.Огийн Хаан банкны данснаас нэхэмжлэгч С.Гын Хаан банкны дансанд 8,575,000 төгрөгийн гүйлгээ утасны дугаар болон Ганаа гэсэн утгаар тус тус хийгдсэн байна.

 

Дээрх данс хооронд шилжүүлсэн мөнгөн шилжүүлгээр хариуцагч Л.О нь 8,575,000 төгрөгийг С.Гт зээлийн төлбөрт төлсөн болох нь тогтоогдлоо.

 

Хэрэгт авагдсан баримтаар С.Г нь 12,200,000 төгрөгийг хариуцагч Л.Огийн дансанд шилжүүлсэн байх тул хариуцагчийн төлсөн 8,575,000 төгрөгийг уг мөнгөнөөс хасаж хариуцагч Л.Огаас 3,625,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин нэхэмжлэгч, хариуцагч нар нь амаар зээлийн гэрээ байгуулсан боловч зээлийн гэрээнд хүү тооцсон талаар бичгээр гэрээ байгуулсан эсэх талаар баримт авагдаагүй тул иргэний хуульд заасан хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдах тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 6,090,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага 13,340,000 төгрөгөөс 3,625,000 төгрөгийг хариуцагч Л.Огаас  гаргуулж нэхэмжлэгч С.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,715,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлд заасан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг байна.

 

Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгохоор хуульчилсан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 224,650 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Л.Огаас 72,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Гт олгохоор шийдвэрлэв.

 

          Хариуцагч В.Д, Л.О нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч  хариуцагч нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарлаж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйл, 7511 дүгээр зүйл, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бын нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч В.Дт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Л.Огаас 3,625,000 /гурван сая зургаан зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Гт олгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 9,715,000 /есөн сая долоон зуун арван таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар 224,650 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д тус тус зааснаар хариуцагч Л.Огаас 72,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Гт олгосугай.

 

5. Шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарласугай.

6. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                П.ДОНИДДОЛГОР