Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 301/ШШ2025/00708

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 301/ШШ2025/00708

Архангай аймаг

 

                       

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч  П.Дониддолгор би

Нэхэмжлэгч: ............0 тоотод байрлах Т ХК-ийн  /ИБД:90......./ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А аймгийн ............ багт оршин суух Н.Э, М.Ц нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 11,426,066.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Т ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд хариуцагч Н.Э, М.Ц нараас 11,426,066.79 төгрөг гаргуулж өгнө үү...гэжээ.

 

            Хариуцагч Н.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Тнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 7,262,000 төгрөгийг төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Тнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 7,262,000 төгрөгийг төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Т ХК хариуцагч Н.Э, М.Ц нарт холбогдуулан 11,426,066.79 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 11,426,066.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч Н.Э, М.Ц нар нь нэхэмжлэгч Т ХК-ийн нэхэмжилсэн 11,426,066.79 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197,767 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 98,883.5 төгрөг, хариуцагч Н.Э, М.Ц нараас 98,883.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т” ХК-д олгохоор шийдвэрлэв. 

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Т” ХК-ийн нэхэмжилсэн 11,426,066.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Э, М.Ц нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197,767 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 98,883.5 төгрөг, хариуцагч Н.Э, М.Ц нараас 98,883.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т” ХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Н.Э, М.Ц нар нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    П.ДОНИДДОЛГОР