| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0259/э |
| Дугаар | 525 |
| Огноо | 2018-07-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 525
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч П.Бямбасүрэн,
Шүүгдэгч Д.Мөнх-Од, Т.Батжаргал /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнх овогт Даваасүрэнгийн Мөнх-Од, Зул овогт Төмөрсүхийн Батжаргалд холбогдох эрүүгийн 1809023850629 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 04-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо, 1 дүгээр гудамж 287 тоотод оршин суух, хаягтай, урьд ял шийтгэлгүй, Мөнх овогт Даваасүрэнгийн Мөнх-Од /РД:ЧЙ86033111/,
Монгол улсын иргэн, 1969 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Офсет хэвлэгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 13-395 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Зул овогт Төмөрсүхийн Батжаргал, /РД:ХК69040911/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Д.Мөнх-Од нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто молл” төвийн орчим иргэн Т.Батжаргалтай маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Т.Батжаргал нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто молл” төвийн орчим иргэн Д.Мөнх-Одтой маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Мөнх-Од шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн…” гэв.
Шүүгдэгч Т.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн…” гэв.
Эрүүгийн 1809023850629 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Т.Батжаргал нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 05-р сарын 14-ны өдөр хашаанаасаа мицубиши ди 5 маркийн машины хэвтээ тэнцүүлэгчийн түлэк резин, дохионы речак, сигналын уян Дөлгөөн нуурын зүүн талд байрлах явган хүний гарцаар ногоон гэрлээр гарч явсан чинь нэг цагаан машин явган хүний гарц дээр хаагаад зогсож байсан. Тэгээд би жолоочийн талаас очоод чи машинааа зайчлаач явган хүн явж болохгүй байна гэсэн. Тэгээд нөгөө машин барьж явсан жолооч зайл пизда минь гэсэн би тэр үед ачтай болсон болхоор өөдрөг сэтгэлтэй явж байсан тэгээд тэр үед ийм үг сонсоод гэнэт уур хүрээд нөгөө жолоочийг чи юу гээд байгаа юм гэсэн тэгээд нөгөө жолооч хаалгаа онгойлгож бууж ирээд намайг зайл гээд түлхсэн тэгээд би гартаа барьж явсан хамаг юмаа асгаад тэгээд тэнд байсан хүүхдүүд миний юмыг түүж өгсөн. Тэгээд юмаа түүгээд байж байтал нөгөө залуу баруун эргэж зогсоод Авто молл Дөлгөөн нуурын хоёрын дунд талын зогсоол дээр зогсоод намайг дуудсан би явж очоод шууд муудалцаад бид нэг нэгнээ түлхэлцсэн юм. Тэгээд нөгөө машины залуу шууд намайг цохисон. Тэгээд би атгаж явсан юмаараа хальт цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан. Тэр хүмүүс чи болиоч хөгшин настай хүнийг боль гээд салгасан. Тэгээд тэр залуу чамд хамаагүй гээд түлхэлцээд байсан. Тэгээд цагдаа дуудаад цагдаа нар ирсэн.…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Мөнх-од нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 5-х сарын 14-ны өдөр Галакси гэх сургуулиас хүүхдээ аваад 1970 УНГ улсын дугаартай Тоёота гримо маркийн машинтай хүүхэд Цээлгүн 5 настай хүүхдээ аваад Дөлгөөн нуурын гэрлэн дохион дээр баруун эргэх гэтэл яг ногоон гэрэл асаад явган хүний гарц дээр бага зэрэг даваад зогсож таарсан. Тэгээд зүүн талаас ирж байгаа явган хүний гарцаар гарч явсан хүн миний машиныг бүтэн тойроод гарахдаа гартаа барьж явсан юмаараа цохиод гарсан. Тэр хүн миний машины урдуур гарч явах боломж байсан. Өөр иргэд миний машины урдуур гарсан. Тэгээд би мишиныхаа цонхыг онгойлгоод нөгөө машин цохисон хүнийг уучлаарай яг ингээд таарчихлаа гэсэн тэгсэн чинь нөгөө хүн чи уулзвар луу орж зогсох ёстой гэсэн. Тэгээд би юу гэж уулзвар луу орж зогсох юм бэ гэсэн тэгээд би уучлаарай би уулзвар луу орж зогсохгүй гэсэн тэгээд нөгөө хүн чи муу яасан хэгжүүн юм бэ гээд цонх онгорхой байсан чинь цохиод авсан. Тэгээд бид муудалцаад би машинаасаа буугаад Батжаргалыг машинаас холдуулах гэж хэд хэдэн удаа түлхсэн юм. Тэгээд цаанаас нэг саарал цамцтай залуу цаанаас гүйж орж ирээд намайг үгийн зөрүүгүй боогоод миний машин руу дараад түлхээд оруулсан юм. Тэгэж байхад нөгөө машин цохисон хүн гар нь орж ирээд гартаа барьсан төмрөөрөө цохиод байсан. Тэгээд гэрэл асаад би машинаа унаж явсан чинь нөгөө машин цохисон хүн араас машины гүперийг өшиглөсөн тэгээд би баруун тийш зогсоод машины гүперээ хартал салсан байсан. Тэгээд нөгөө машин цохисон хүн ирэхээр нь би машин хардаа гэсэн чинь учир зүггүй би чамайг ална 100-гийн хилээр цохиход чи үхнэ гэсэн тэгээд миний уур хүрээд хэрэлдэж эхэлсэн тэгээд нөгөө хүн би чамайг ална дотроос энийг дууд тэрийг дууд гээд баахан хүмүүс гарч ирсэн тэгээд нөгөө хүн би чамайг хүүхдүүдээрээ алуулна гээд байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
Хохирогч Т.Батжаргал нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 05-р сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Автомолл худалдааны төвийн зүүн талын гүний худагтай явган хүний зам дээр зогсоод саад болохоор нь чи машинаа зайчлаад явган хүний замаас холдуулаад тавьчих гээд хэлсэн чинь тэр залуу машиныхаа цонхыг буулгаад зайл пизда минь гэхээр нь би чи юу гээд байгаа юм бэ гээд хэлсэн чинь тэр залуу бууж ирээд миний хоолойг боогоод гарт байсан сэлбэгүүд унасан хажууд байсан хүмүүс салгаж болиулаад цаашаа явж байтал нөгөө залуу Автомолл худалдааны төвийн урд машинаа тавьчаад хүрээд ир, ална шүү хөгшин минь гэхээр нь чи үгээ мэдээрэй би чамд үнэн үг хэлсэн шүү гэж хэлээд би тэр залууг түлхсэн чинь тэр залуу миний нүүр лүү цохиж хажууд байсан хүмүүс салгаад тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Мөнх-од нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 5-х сарын 14-ны өдөр Галакси гэх сургуулиас хүүхдээ аваад 1970 УНГ улсын дугаартай Тоёота гримо маркийн машинтай хүүхэд Цээлгүн 5 настай хүүхдээ аваад Дөлгөөн нуурын гэрлэн дохион дээр баруун эргэх гэтэл яг ногоон гэрэл асаад явган хүний гарц дээр бага зэрэг даваад зогсож таарсан. Тэгээд зүүн талаас ирж байгаа явган хүний гарцаар гарч явсан хүн миний машиныг бүтэн тойроод гарахдаа гартаа барьу явсан юмаараа цохиод гарсан. Тэр хүн миний машины урдуур гарч явах боломж байсан. Өөр иргэд чи миний машины урдуур гарсан. Тэгээд би мишиныхаа цонхыг онгойлгоод нөгөө машин цохисон хүнийг уучлаарай яг ингээд таарчихлаа гэсэн тэгсэн чинь нөгөө хүн чи уулзвар луу орж зогсох ёстой гэсэн. Тэгээд би юу гэж уулзвар луу орж зогсох юм бэ гэсэн тэгээд би уучлаарай би уулзвар луу орж зогсохгүй гэсэн тэгээд нөгөө хүн чи муу яасан хэгжүүн юм бэ гээд цонх онгорхой байсан чинь цохиод авсан. Тэгээд бид муудалцаад би машинаасаа буугаад Батжаргалыг машинаас холдуулах гэж хэд хэдэн удаа түлхсэн юм. Тэгээд цаанаас нэг саарал цамцтай залуу цаанаас гүйж орж ирээд намайг үгийн зөрүүгүй боогоод миний машин руу дараад түлхээд оруулсан юм. Тэгэж байхад нөгөө машин цохисон хүн гар нь орж ирээд гартаа барьсан төмрөөрөө цохиод байсан. Тэгээд гэрэл асаад би машинаа унаж явсан чинь нөгөө машин цохисон хүн араас машины гүперийг өшиглөсөн тэгээд би баруун тийш зогсоод машины гүперээ хартал салсан байсан. Тэгээд нөгөө машин цохисон хүн ирэхээр нь би машин хардаа гэсэн чинь учир зүггүй би чамайг ална 100-гийн хилээр цохиход чи үхнэ гэсэн тэгээд миний уур хүрээд хэрэлдэж эхэлсэн тэгээд нөгөө хүн би чамайг ална дотроос энийг дууд тэрийг дууд гээд баахан хүмүүс гарч ирсэн тэгээд нөгөө хүн би чамайг хүүхдүүдээрээ алуулна гээд байсан. Тэгээд саарал цамцтай залуу, нөгөө машин цохисон залуу хоёр намайг цохисон. /хх-ийн 26-27 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹ 6299 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹ 6295 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл
“...2 ширхэг А4 бичгийн цаасан дээр 10 зургийг эд мөрийн баримтаар хураан авав. Оролцогч нараас ямар нэгэн санал хүсэлт байхгүй гэснээр эд мөрийн баримтаар хураан авах ажиллагааг 2018 оны 05 сарынэ 20-ны өдрийн 09 цаг 10 минутанд дуусгав...” гэжээ. /хх-ийн 16 дугаар хуудас/
Т.Батжаргал, Д.Мөнх-од нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, Д.Мөнх-одын оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 45 дугаар хуудас/, Д.Мөнх-одын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/ Т.Батжаргалын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 47 дугаар хуудас/, Т.Батжаргалын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/, Т.Батжаргалын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Мөнх-Од нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто молл” төвийн орчим тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн ойролцоо иргэн Т.Батжаргалын замын хөдөлгөөнд зөв оролцох талаар тавьсан шаардлагаа зүй бусаар илэрхийлснээс хоорондоо маргаж улмаар түүнийг зодож, Т.Батжаргалын эрүүл мэндэд нь “зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын язарсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Т.Батжаргал нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто молл” төвийн орчим тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн ойролцоо тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн Д.Мөнх-Одод замын хөдөлгөөнд зөв оролцох талаар тавьсан шаардлагаа зүй бусаар илэрхийлснээс хоорондоо маргалдан улмаар түүнийг зодож, Д.Мөнх-Одын эрүүл мэндэд нь “хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх баруун, зүүн бугалга, зүүн шууны цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Д.Мөнх-Од, Т.Батжаргал нарын хохирогч болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №6295, №6299 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдлүүд нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нар замын хөдөлгөөнд оролцох талаар хоорондоо харилцан маргалдаж, улмаар бие биенийхээ эрх чөлөөнд харилцан хүч хэрэглэсний улмаас тус бүрт хөнгөн гэмтэл учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Шүүгдэгч нарын мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул тэдгээрийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Д.Мөнх-Од, Т.Батжаргал нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Д.Мөнх-Од, Т.Батжаргал нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч /хохирогч/ нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Мөнх-Од, Т.Батжаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 460.000 төгрөгөөр торгох ялаар тус бүрийг шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд Д.Мөнх-Од, Т.Батжаргал нараас бие биедээ харилцан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.