Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 301/ШШ2025/00690

 

 

                                                   

 

                                                    

                             

 

 

 

 

 

 

 

 

 

                                     301/ШШ2025/00679  

   

 

 

 

                                               

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч  П.Дониддолгор би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ........ тоотод байрлах “Х” ХХК/РД:......./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хариуцагч А аймгийн .......... тоотод оршин суух Ө.Дт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 3,870,159.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд хариуцагч Ө.Даас 3,870,159.82 төгрөг гаргуулж өгнө үү...гэжээ.

 

            Хариуцагч Ө.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ө овогтой Д миний бие Х ХХК-ийн 3,870,159.82 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Ө.Д би бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Х” ХХК хариуцагч Ө.Дт холбогдуулан 3,870,159.82 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 3,870,159.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч Ө.Д нь нэхэмжлэгч “Хэрэглээний зээл” ХХК-ийн нэхэмжилсэн 3,870,159.82 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,873 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 38,436.5 төгрөг, хариуцагч Ө.Даас  38,436.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэв. 

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжилсэн 3,870,159.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ө.Д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,873 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 38,436.5 төгрөг, хариуцагч Ө.Даас  38,436.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Ө.Д нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    П.ДОНИДДОЛГОР