| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 129/2024/00429/И |
| Дугаар | 301/ШШ2026/00023 |
| Огноо | 2026-01-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 301/ШШ2026/00023
| 2026 оны 01 сарын 06 өдөр | Дугаар 301/ШШ2026/00023 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймаг, Э сум, ... баг, ........... тоотод оршин суух, Д.Ц,
Хариуцагч: А аймаг, Э сум, ... баг, .........
тоотод оршин суух, Д. Нт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гэрч Ш.Э, нэхэмжлэгч Д.Ц, хамтран нэхэмжлэгч Н. Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, хариуцагч Д.Н, хариуцагчийн өмгөөлөгч В.Ц, О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Г овогт Дийн Ц, Б овогт Дийн Н нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Н.А, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Н.Х, 2019 оны 0... сарын 22-ны өдөр төрсөн охин Н.Ц, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Н.А нарыг эх Д.Цын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-т зааснаар 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Н.А, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Н.Х, 2019 оны 0... сарын 22-ны өдөр төрсөн охин Н.Ц, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Н.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Наар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Цд даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулж, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг эх Д.Ц, эцэг Д.Н нарт мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5- д заасныг баримтлан
нэхэмжлэгч Д.Ц, хамтран нэхэмжлэгч Н.Х бид А аймаг Э сум 7 дугаар баг Тамир хорооллын 2200-2208 тоотод байрлах хашаа байшин, .. ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгсэл зэргээс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Д.Нийн нэр дээр .. ... улсын дугаартай Хино маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж, хариуцагчийн өмчлөлд үлдээхээр, хариуцагч Д.Н нь нэхэмжлэгч Д.Цын нэр дээр ......... улсын дугаартай Хино маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж, нэхэмжлэгчийн өмчлөлд үлдээхээр,
хариуцагч Д.Н нь А аймаг Э сум ... баг 44 дүгээр байрны ...... тоот хаягт байршилтай, 54 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0....34... гэрчилгээг нэхэмжлэгч Д.Цын нэр дээр шилжүүлэхээр. 24-31 ...... улсын дугаартай ...... маркийн тээврийн хэрэгсэл, ........ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл, .......... улсын дугаартай чиргүүл зэргийг нэхэмжлэгч Д.Цын нэр дээр шилжүүлэхээр, халаалтын төлбөрийн 50 хувь болох 482,051 төгрөгийг хариуцагч Д.Н нэхэмжлэгч Д.Цд төлөхөөр, бага охин Н.Агийн төрөөс сар бүр олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 100 000 төгрөгийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны төлбөрийг хариуцагч Д.Н охин Н.Агийн нэр дээр хадгаламж нээн нэхэмжлэгч Д.Цд шилжүүлэхээр,
Хамтран нэхэмжлэгч Н.Х .. ... улсын дугаартай Хино маркийн тээврийн хэрэгсэл, ........ улсын дугаартай .....о маркийн тээврийн хэрэгсэл, ........ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл, ....... улсын дугаартай чиргүүл зэргээс өөрт ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Д.Н охин Н.Хын хагас жилийн сургалтын төлбөр болох 2 679 600 төгрөг, оюутны дотуур байрны төлбөр 1 140 000 төгрөгийг хамтран нэхэмжлэгч Н.Хд төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2-т зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага малын үнэ болох 75,050,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 34,200,000 төгрөгийн шаардлагыг хангаж, 40,850,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Наас 4,885,714*5=24,428,571 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Цд, 4,885,714 төгрөгийг гаргуулж хамтран нэхэмжлэгч Н.Хд тус тус олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 978,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хамтран нэхэмжлэгч Н.Х нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Наас 641,071.425 /зургаан зуун дөчин нэгэн мянга далан нэгэн төгрөг, дөрвөн зуун хорин таван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Цд олгосугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлтийг цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Б.Дамдинсүрэн/-д даалгасугай.
10. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 129/Ш32024/0202...тай шүүгчийн захирамжаар урьдчилан авсан арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120,2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР