| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00006/И |
| Дугаар | 311/ШШ2026/00017 |
| Огноо | 2026-01-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 311/ШШ2026/00017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* баг, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн *******н нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******.*******, нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******.*******н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн 2-р дунд сургуулийг 1984 онд 8-р анги төгссөн. 1984 оны 9-р сарын 1-нээс 1987 оны 6-р сарын 28-ыг дуустал Завхан аймгийн барилгын техник мэргэжлийн дунд сургуулийг төгссөн. 1987 оны 7-р сарын 23-наас 1991 оны 2-р сарын 1-нийг дуустал авто тээврийн барилга трестэд тээврийн угсралт засварын газарт нормчноор ажиллаж байсан. 1991 оны 2-р сарын 2-ноос 1992 оны 6-р сарын 30-ныг дуустал нефтийн барилга байгууламжийн угсралтын трестэд нормчноор ажиллаж байсан. 1992 оны 7-р сарын 17-ноос 1994 оны 11-р сарын 25-ны өдрийг дуустал Завхан аймгийн Биеийн тамир спортын хороонд жижүүрээр ажиллаж байсан. Энэ талаар миний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч авто тээврийн барилга трестийн газрын тушаал болон нефтийн барилга байгууламжийн угсралтын трестийн тушаалууд олдохгүй, архиваас шүүхээр гарч ирэхгүй байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******.*******н нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч *******.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч *******.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1987 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Тээврийн яамны авто тээврийн барилга угсралт засварын трестийн барилга трестийн 2 дугаар конторт нормчноор,
-1991 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Нефтийн барилга байгууламжийн угсралтын трестийн харьяа угсралт пүүст нормчноор,
-1992 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Завхан аймгийн Биеийн тамир спортын хороонд жижүүрээр тус тус ажиллаж байсан болох нь түүний 1987 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн биеийн тамир спортын хорооны даргын 1992 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 45 дугаартай “*******.*******г ажилд томилох тухай” тушаал, мөн даргын 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 21 дугаартай “*******.*******г ажлаас чөлөөлөх тухай” тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч *******.*******н дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн зарим тушаалууд өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч *******.*******н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙД*******ЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******г 1987 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Тээврийн яамны авто тээврийн барилга угсралт засварын трестийн барилга трестийн 2 дугаар конторт нормчноор,
-1991 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Нефтийн барилга байгууламжийн угсралтын трестийн харьяа угсралт пүүст нормчноор,
-1992 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Завхан аймгийн Биеийн тамир спортын хороонд жижүүрээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч *******.*******н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ