| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0259/Э |
| Дугаар | 532 |
| Огноо | 2018-07-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 532
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
Улсын яллагч Н.Мөнгөнсүх /томилолтоор/,
Шүүгдэгч Н.Ганзориг түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Барган овогт Нямдаваагийн Ганзоригт холбогдох эрүүгийн 1709014710372 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймагт терсен, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, охины хамт, Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо, Шарга морьтийн гудамжны 235 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Барган овогт Нямдаваагийн Ганзориг, /РД:ЖЭ84040979/
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Н.Ганзориг нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт зуслангийн задгай тоотод иргэн С.Баатарцогттой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Ганзориг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн…” гэв.
Эрүүгийн 1709014710372 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Н.Ганзориг нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын орчим байрлах Өлзийсайханы гэрт нь Өлзийсайхан, Баатарцогт, Амгалан, Мөнхбаяр, танихгүй нэг ах байсан юм. Тэгээд тэр хэдийн хамтаар 3 шил 0,75 литрийн архи хуваагаад уусан юм. Баатарцогт нь нилээн согтолттой болчихоод над руу агсам согтуу тавиад байхаар нь заамдаж аваад хэрүүл хийгээд нүүр тус газар руу нь нэг удаа цохиод авчихсан юм. Тэгээд Өлзийчулуун эгч намайг “болиоч” гээд нуруу хэсэг рүү шанагаар цохиод авахаар нь “өөрөө эхэлсэн биз дээ” гэж хэлээд гэрээс нь 20 цагийн үед гараад явсан юм. 2 хоног болоод 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Өлзийчулуун хүүтэйгээ ирээд “чи Баатарцогтыг цохиж зодсон юм байна лээ очиж уучлалт гуйчих” гэж хэлээд байхаар нь ганц шил архи бариад Баатарцогтын гэрт очоод “Баатарцогт намайг уучил” гэж хэлээд авчирсан архиа цуг уусан юм. Дараа нь цагдаа шүүх болохгүй гээд байсан юм…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/,
Хохирогч С.Баатарцогт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр эгчийндээ Шарга морьт зусланд очоод гэрт нь очтол гурвуулаа сууж байсан тэгээд орсон чинь надад архи хийж өгөөд тэгэхээр нь ууж суугаад байж байсан чинь гаднаас Ганзориг гэдэг хүн гаднаас архи авч орж ирээд бид нар ууж эхлээд байж байтал Ганзориг гэдэг хүн намайг дарж унагаагаад нүүр рүү гараа атгаж байгаад цохиод байсан. Тэгээд ухаан алдсан байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч Д.Өлзийчулуун мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баатарцогт руу залгаад “миний дүү гэр давхарлалцаад өгөөчээ ирэх боломж байна уу” гэсэн чинь “би яваад очьё” гэж хэлсэн. Тэр үед манай гэрт Мөнхдэлгэр гээд манай дээд талын хөгшин, бас найз өвгөн бид нар суугаад 1 шил 0.75 л архи уугаад сууж байхад Баатарцогт орж ирээд хамт ууж сууж байхад Ганзориг гаднаас орж ирээд “юу байцгаана” гэж орж ирээд “гэрийн бүрээс хийж байна” гэсэн чинь “би хийлцсэн ч болно” гээд ууж байсан архинаас уулцсан өөрөө манай гэрт орж ирэхдээ халамцуухан байсан. Ерөөл архи нь дууссан чинь би нэрийг нь мэдэхгүй байна Мөнхдэлгэрийн дагуулж орж ирсэн өвгөн архинд явна гээд дэлгүүр гарсан хойгуур Ганзориг Баатарцогтыг дээрээс нь дараад нүүр рүү нь цохиж байсан. Тэгэхээр нь би орж ирээд “болиоч” гээд салгах гээд хэлсэн чинь салахгүй болохоор нь би шанагаар толгой руу нь цохисон чинь гараад явчихсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹ 12008 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 61 дүгээр хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 62 дугаар хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 64-69 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Ганзориг нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт зуслангийн задгай тоотод иргэн С.Баатарцогт болон бусад хүмүүстэй согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар С.Баатарцогттой хоорондоо харилцан зүй зохисгүй харилцаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний цус хуралт, баруун шанаа, хацрын цус хуралт, баруун болон зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Н.Ганзоригийн шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Баатарцогтын мэдүүлэг, гэрч Д.Өлзийчулууны мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12008 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар нь цохиж хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг цохиж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Н.Ганзоригийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нар нь согтуурсан үедээ нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй бус харьцаж, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Н.Ганзоригт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Н.Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Хохирогч С.Баатарцогтоос “...Нямдаваа овогтой Ганзоригоос мөнгө авахгүй, гомдол, саналгүй болно...” гэсэн хүсэлт /хх-ийн 72/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна