| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00069/И |
| Дугаар | 137/ШШ2026/00031 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 137/ШШ2026/00031
2026 01 16 137/ШШ2026/00031
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Бби, нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.С-д холбогдох .... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 13-ны өдөр хүлээн авч 2026 оны 01 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
У... хот С... дүүрэг ...-р хороо, П.ын гудамж, Ай Си тауэр ... тоотод байрлах П... ББСБ ХХК /ХХД: ..., РД: ..., утас: .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.С нь манай компанитай 2025 оны 1 сарын 15-ний өдөр L100065627 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2025 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 7100805330 зээлийн дансны дугаартай, .../.../ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5704246279 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр өөрийн нөхцөлөөр тохиролцсон шимтгэл, хүүгийн Дамжуулан баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 11 сарын 13-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 1. 2025 оны 1 дүгээр сарын 19-ний зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: ... /.../, Шимтгэл: 0.00, Үндсэн хүү: ... /.../, Нэмэгдүүлсэн хүү: ... /г.../ - Нийт: ... /.../ Иймд зээлдэгч А.С-аас үндсэн зээлийн төлбөрт ... /.../ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт ... /хоёр сая нэг зуун ерэн найман мянга нэг зуун дөчин гурван төгрөг арван найман мөнгө /төгрөг, нэмэгдүүлсэн хүү ... /г.../ төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт.../е.../ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д... аймгийн З... ...-р баг, ц-ийн ... тоот тоотод оршин суух, Х... овогт А-ийн С... /РД: ..., утас:.../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие С... нь П... банк бусаас зээл авсан нь үнэн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үнийн дүн ... төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.С-д холбогдох ... төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.С-д холбогдох ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч П... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.С-д холбогдох ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Са нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ... төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу ... төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох ... төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч А.С нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б