Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 137/ШШ2026/00026

 

2026        01          14                                      137/ШШ2026/00026

 

 

                                Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                          хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч П... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч 2026 оны 01 сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

У... хот С... дүүрэг ...-р хороо, П-ын гудамж, ... тауэр ... тоотод байрлах П... ББСБ ХХК /ХХД: ..., РД: ..., утас: .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Б нь манай компанитай 2023 оны 9 сарын 14-ний өдөр L32902483 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч Э.Б-ийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр ... зээлийн дансны дугаартай, ... /... төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд; 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр .... зээлийн дансны дугаартай, ... /г.../ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.45 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ... зээлийн дансны дугаартай, 3,030,000.00 /гурван сая гучин мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр Дансанд; тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн .. банкны тоот 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 7100734623 зээлийн дансны дугаартай, 5,220,000.00 /таван сая хоёр зуун хорин мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн дансанд ... банкны тоот 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ... зээлийн дансны дугаартай, ... /.../ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны зээлийг дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 11 сарын 13-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 1. 2025 оны 1 дүгээр сарын 13-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: ... /.../, Шимтгэл: 49,659.97 /дөчин есөн мянга зургаан зуун тавин есөн төгрөг ерэн долоон мөнгө/, Үндсэн хүү: 484,572.39 /дөрвөн зуун наян дөрвөн мянга таван зуун далан хоёр төгрөг гучин есөн мөнгө/, Нэмэгдүүлсэн хүү: 83,200.17 /наян гурван мянга хоёр зуун төгрөг арван долоон мөнгө/ Нийт: ... /.../ 2. 2024 оны 11 дүгээр сарын 8-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 2,842,754.22 /хоёр сая найман зуун дөчин хоёр мянга долоон зуун тавин дөрвөн төгрөг хорин хоёр мөнгө/ шимтгэл: 0.00 Үндсэн хүү: 712,588.91 /долоон зуун арван хоёр мянга таван зуун наян найман төгрөг ерэн нэгэн мөнгө/ 3. 2024 оны 10 дугаар сарын 25-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 2,379,262.39 /хоёр сая гурван зуун далан есөн мянга хоёр зуун жаран хоёр төгрөг гучин есөн мөнгө/ шимтгэл: 0.00, үндсэн хүү: 648,355.78 /зургаан зуун дөчин найман мянга гурван зуун тавин таван төгрөг далан найман мөнгө/, нэмэгдүүлсэн хүү: 28,871.45 /хорин найман мянга найман зуун далан нэгэн төгрөг дөчин таван мөнгө/ нийт: 3,056,489.62 /гурван сая тавин зургаан мянга дөрвөн зуун наян есөн төгрөг жаран хоёр мөнгө/ 2024 оны 9 дүгээр сарын 22-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл: 3,829,625.40 /гурван сая найман зуун хорин есөн мянга зургаан зуун хорин таван төгрөг дөчин мөнгө/ шимтгэл: 0.00 үндсэн хүү: 943,095.08 /есөн зуун дөчин гурван мянга ерэн таван төгрөг найман мөнгө/, нэмэгдүүлсэн хүү: 40,539.44 /дөчин мянга таван зуун гучин есөн төгрөг дөчин дөрвөн мөнгө/, нийт: 4,813,259.92 /дөрвөн сая найман зуун арван гурван мянга хоёр зуун тавин есөн төгрөг ерэн хоёр мөнгө/ 5. 2024 оны 8 дугаар сарын 14-ний зээлийн үлдэгдэл нь: үндсэн зээл: 7,311,088.23 /долоон сая гурван зуун арван нэгэн мянга наян найман төгрөг хорин гурван мөнгө/, шимтгэл: 0.00, үндсэн хүү: 1,995,446.86 /нэг сая есөн зуун ерэн таван мянга дөрвөн зуун дөчин зургаан төгрөг наян зургаан мөнгө/, нэмэгдүүлсэн хүү: 120,146.83 /нэг зуун хорин мянга нэг зуун дөчин зургаан төгрөг наян гурван мөнгө/, нийт: 9,426,681.92 /есөн сая дөрвөн зуун хорин зургаан мянга зургаан зуун наян нэгэн төгрөг ерэн хоёр мөнгө/ шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 6,500.00 /зургаан мянга таван зуун төгрөг/ төгрөг. Иймд хариуцагч Э.Б-ээс нийт ... /.../ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д... аймгийн З... ...-р баг, үүдийн ... тоот тоотод оршин суух, Ж... овогт Э-ын Б /РД: ..., утас: .../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний  бие Б... нь П... банк бусаас зээл авсан нь үнэн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үнийн дүн ... төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Б-д холбогдох ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч П... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ...төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу ... төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох ... төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч Э.Б нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Э.Б