| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00075/И |
| Дугаар | 137/ШШ2026/00052 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 137/ШШ2026/00052
2026 01 22 137/ШШ2026/00052
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч П... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 13-ны өдөр хүлээн авч 2026 оны 01 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
У... хот С... дүүрэг 1-р хороо, П-ын гудамж, Ай Си тауэр ... тоотод байрлах П... ББСБ ХХК /ХХД: ..., РД: ..., утас: ..., .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.М нь манай компанитай 2024 оны 11 сарын 27-ний өдөр L100053230 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2025 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр ... зээлийн дансны дугаартай, ... /ж.../ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хүүтэйгээр зээлдэгчийн хувийн ... банкны тоот дансанд 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ... зээлийн дансны дугаартай, ... /.../ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5032877885 банкны тоот дансанд 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ... зээлийн дансны дугаартай, ... /.../ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 банкны ... тоот дансанд хувийн ... /г.../ төгрөгийн урт хугацаат зээлийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ... зээлийн дансны дугаартай, 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд 2024 оны 12 дугаар сарын 5-ны өдөр ... зээлийн дансны дугаартай, ... /.../ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд 2024 оны 12 дугаар сарын 2-ны өдөр ... зээлийн дансны дугаартай, 205,000.00 /хоёр зуун таван мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ...банкны тоот дансанд 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ... зээлийн дансны дугаартай, 50,000.00 /тавин мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 7820962971 зээлийн дансны дугаартай, 350,000.00 /гурван зуун тавин мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд; 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр .. зээлийн дансны дугаартай, 75,000.00 /далан таван мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5032877885 банкны тоот дансанд 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ... зээлийн дансны дугаартай, 150,000.00 /нэг зуун тавин мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн СОНГОН баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 11 сарын 13-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд 1. 2025 оны 1 дүгээр сарын 7-ны зээлийн үлдэгдэл нь Үндсэн зээл 60,000.00 /жаран мянган төгрөг/ Шимтгэл 1,200.00 /нэг мянга хоёр зуун төгрөг/ Үндсэн хүү 27,517.81 /хорин долоон мянга таван зуун арван долоон төгрөг наян нэгэн мөнгө/ Нэмэгдүүлсэн хүү 4,970.96 /дөрвөн мянга есөн зуун далан төгрөг ерэн зургаан мөнгө/ Нийт: 93,688.77 /ерэн гурван мянга зургаан зуун наян найман төгрөг далан долоон мөнгө/ 2. 2024 оны 12 дугаар сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь Үндсэн зээл 930,000.00 /есөн зуун гучин мянган төгрөг/ Шимтгэл: 9,300.00 /есөн мянга гурван зуун төгрөг/ Үндсэн хүү 353,328.66 /гурван зуун тавин гурван мянга гурван зуун хорин найман төгрөг жаран зургаан мөнгө/ нэмэгдүүлсэн хүү 13,632.26 /арван гурван мянга зургаан зуун гучин хоёр төгрөг хорин зургаан мөнгө/ Нийт 1,306,260.92 /нэг сая гурван зуун зургаан мянга хоёр зуун жаран төгрөг ерэн хоёр мөнгө/ 3. 2024 оны 12 дугаар сарын 16-ны зээлийн үлдэгдэл нь Үндсэн зээл ... /н.../ Шимтгэл 0.00 Үндсэн хүү 536,516.01 /таван зуун гучин зургаан мянга таван зуун арван зургаан төгрөг нэг мөнгө/ Нэмэгдүүлсэн хүү 22,876.33 /хорин хоёр мянга найман зуун далан зургаан төгрөг гучин гурван мөнгө/ Нийт 2,083,471.93 /хоёр сая наян гурван мянга дөрвөн зуун далан нэгэн төгрөг ерэн гурван мөнгө/, 4. 2024 оны 12 дугаар сарын 11-ний зээлийн үлдэгдэл нь, Үндсэн зээл 3,140,270.09 /гурван сая нэг зуун дөчин мянга хоёр зуун далан төгрөг есөн мөнгө/ Шимтгэл: 0.00, Үндсэн хүү: 1,108,980.16 /нэг сая нэг зуун найман мянга есөн зуун наян төгрөг арван зургаан мөнгө/ Нэмэгдүүлсэн хүү 47,426.91 /дөчин долоон мянга дөрвөн зуун хорин зургаан төгрөг ерэн нэгэн мөнгө/ Нийт 4,296,677.16 /дөрвөн сая хоёр зуун ерэн зургаан мянга зургаан зуун далан долоон төгрөг арван зургаан мөнгө/ 5. 2024 оны 12 дугаар сарын 5-ны зээлийн үлдэгдэл нь Үндсэн зээл 44,999.72 /дөчин дөрвөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг далан хоёр мөнгө/ Шимтгэл 900.00 /есөн зуун төгрөг/ Үндсэн хүү 20,704.79 /хорин мянга долоон зуун дөрвөн төгрөг далан есөн мөнгө/ Нэмэгдүүлсэн хүү 3,741.52 /гурван мянга долоон зуун дөчин нэгэн төгрөг тавин хоёр мөнгө/ Нийт 70,346.03 /далан мянга гурван зуун дөчин зургаан төгрөг гурван мөнгө/ 6. 2024 оны 12 дугаар сарын 2-ны зээлийн үлдэгдэл нь Үндсэн зээл 184,499.36 /нэг зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун ерэн есөн төгрөг гучин зургаан мөнгө/ Шимтгэл 3,690.00 /гурван мянга зургаан зуун ерэн төгрөг/ Үндсэн хүү 84,889.92 /наян дөрвөн мянга найман зуун наян есөн төгрөг ерэн хоёр мөнгө/ Нэмэгдүүлсэн хүү 15,340.24 /арван таван мянга гурван зуун дөчин төгрөг хорин дөрвөн мөнгө/ Нийт 288,419.52 /хоёр зуун наян найман мянга дөрвөн зуун арван есөн төгрөг тавин хоёр мөнгө/ 7. 2024 оны 11 дүгээр сарын 30-ны зээлийн үлдэгдэл нь Үндсэн зээл 44,999.55 /дөчин дөрвөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг тавин таван мөнгө/ Шимтгэл 900.00 /есөн зуун төгрөг/ Үндсэн хүү 20,704.72 /хорин мянга долоон зуун дөрвөн төгрөг далан хоёр мөнгө/, Нэмэгдүүлсэн хүү 3,741.50 /гурван мянга долоон зуун дөчин нэгэн төгрөг тавин мөнгө/ Нийт 70,345.77 /далан мянга гурван зуун дөчин таван төгрөг далан долоон мөнгө/ 8. 2024 оны 11 дүгээр сарын 29-ний зээлийн үлдэгдэл нь Үндсэн зээл 314,999.21 /гурван зуун арван дөрвөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг хорин нэгэн мөнгө/ Шимтгэл 6,300.00 /зургаан мянга гурван зуун төгрөг/ Үндсэн хүү 144,934,15 /нэг зуун дөчин дөрвөн мянга есөн зуун гучин дөрвөн төгрөг арван таван мөнгө/ Нэмэгдүүлсэн хүү 26,190.68 /хорин зургаан мянга нэг зуун ерэн төгрөг жаран найман мөнгө/ Нийт 492,424.04 /дөрвөн зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун хорин дөрвөн төгрөг дөрвөн мөнгө/ 9. 2024 оны 11 дүгээр сарын 29-ний зээлийн үлдэгдэл нь Үндсэн зээл 67,499.98 /жаран долоон мянга дөрвөн зуун ерэн есөн төгрөг ерэн найман мөнгө/ Шимтгэл 1,350.00 /нэг мянга гурван зуун тавин төгрөг/, Үндсэн хүү 31,057.38 /гучин нэгэн мянга тавин долоон төгрөг гучин найман мөнгө/ Нэмэгдүүлсэн хүү 5,612.30 /таван мянга зургаан зуун арван хоёр төгрөг гучин мөнгө/ Нийт 105,519.66 /нэг зуун таван мянга таван зуун арван есөн төгрөг жаран зургаан мөнгө/ 10. 2024 оны 11 дүгээр сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь Үндсэн зээл 134,999.20 /нэг зуун гучин дөрвөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг хорин мөнгө/ Шимтгэл 2,700.00 /хоёр мянга долоон зуун төгрөг/ Үндсэн хүү 62,114.42 /жаран хоёр мянга нэг зуун арван дөрвөн төгрөг дөчин хоёр мөнгө/ Нэмэгдүүлсэн хүү 11,224.54 /арван нэгэн мянга хоёр зуун хорин дөрвөн төгрөг тавин дөрвөн мөнгө/ Нийт 211,038.16 /хоёр зуун арван нэгэн мянга гучин найман төгрөг арван зургаан мөнгө/ Иймд зээлдэгч Г.М-аас үндсэн зээлийн төлбөрт 6,446,346.70 /зургаан сая дөрвөн зуун дөчин зургаан мянга гурван зуун дөчин зургаан төгрөг далан мөнгө/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,390,748.02 /хоёр сая гурван зуун ерэн мянга долоон зуун дөчин найман төгрөг хоёр мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 154,757.24 /нэг зуун тавин дөрвөн мянга долоон зуун тавин долоон төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөг, шимтгэл 26,340.00 /хорин зургаан мянга гурван зуун дөчин төгрөг/ төгрөг, нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт ... /.../ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д... аймгийн З... ...-р баг, ...-р хэсэг ...-р байрны ... тоотод оршин суух, Б... овогт Г-ын М... /РД: ..., утас:.../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Г.М нь П... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох ... төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.М-д холбогдох ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ
1. Нэхэмжлэгч П... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.М нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ... төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу ... төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох ... төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Г.М нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б