| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00037/И |
| Дугаар | 137/ШШ2026/00053 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 137/ШШ2026/00053
2026 01 22 137/ШШ2026/00053
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Х л ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Д-д холбогдох ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч 2026 оны 01 сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
У... хот, Ч... дүүрэг, ...-р хороо, бага тойруу 6, ... тоотод байрлах /ХХД:..., РД:..., утас:..., .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Б-ийн Д нь 2022 оны 6 дүгээр сарын 13-ны өдөр ЗА-БЗГ/2022-45024 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан ... төгрөгийн зээлийг нэг сарын 2.79% хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Б-ийн Д нь ЗА-БЗГ/2022-45024 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025 оны 11-р сарын 11-ны өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт төлөгдөөгүй 722 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Иймд хариуцагч Баасанпүрэвийн Даваадоржоос байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4 мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн үндсэн зээл ... төгрөг, үндсэн хүү ...1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 148,351.85 төгрөг, нийт ... төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д... аймгийн З... сумын ...-р баг борхойн гудамжны ... тоотод оршин суух, Т... овогт Б-ийн Д /РД: ..., утас:.../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б овогтой Д нь хэрэглээний лизинг ХХК-аас зээл авсан нь үнэн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үнийн дүн ... төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 02 сарын 25-ны өдөр ... төгрөг, 03 сарын 25-ны өдөр ... төгрөг 04 сарын 25-ны өдөр үлдэгдэл ... төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х л ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хэрэглээний лизинг ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Д-д холбогдох хэрэгт хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Д-д холбогдох ... төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлага ... төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 02 сарын 25-ны өдөр ... төгрөг, 03 сарын 25-ны өдөр ... төгрөг 04 сарын 25-ны өдөр үлдэгдэл ... төгрөгөөр төлөхөөр тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Т нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Д-д холбогдох ... төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлага ... төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 02 сарын 25-ны өдөр ... төгрөг, 03 сарын 25-ны өдөр ... төгрөг, 04 сарын 25-ны өдөр үлдэгдэл ... төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т-тэй харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ... төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу ... төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох ... төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Энэхүү захирамжийг хариуцагч Б.Д нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б