Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 137/ШШ2026/00051

 

2026        01          22                                     137/ШШ2026/00051

 

 

                                 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                 хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                            хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Х-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 14-ний өдөр хүлээн авч 2026 оны 01 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У... хот, С... дүүрэг, ...-р хороо, Ю-ийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, М... ББСБ ХХК /ХХД: ..., РД:..., утас:..., .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч "М ББСБ" ХХК болон А.Х нарын хооронд 2024 оны 01 сарын 12-ны өдөр 140001018990 тоот "Зээл, зээлийн эрх нээх гэрээ" зээлийн нь "М ББСБ” ХХК-ийн байгуулагдсан. А.Х үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны ... дугаарын Монпэй аппликейшнийг ашиглаж, 2024 оны 02 сарын 06-ны өдрөөс 2024 оны 02 сарйн 19-ний өдрийн хооронд 3 удаагийн хүсэлтээр нийт 1,480,000 төгрөгийг зээлж авсан ч зээл, хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна. "М ББСБ” ХХК нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж гэрээнд заасан зээлдэгчийн өөрийн дугаар болон шаардлагатай тохиолдолд холбоо барих дугаарууд руу мессеж илгээж, утсаар холбогдоход “холбогдох боломжгүй”, “орох ярианы эрх хаалттай" гэж холбоо тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд талуудын хооронд гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой үүссэн маргаан нь зөвшилцөлд хүрээгүй учир гэрээнд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд А.Х-аас зээлийн гэрээний үүрэгт ... төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д... аймгийн З... сумын ...-р баг м.. гудамж ... тоотод оршин суух, Ж... овогт А-ийн Х /РД:..., утас:.../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие А овогтой Х нь М ББСБ-аас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа нэхэмжилж байгаа үнийн дүн болох ... төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.            

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Х-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Х нь зээлийн гэрээний үүрэг ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Х-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Э нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ... төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу ... төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох ... төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч А.Х нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Э.Б